LITTLE VENICE: Венец хотын гайхамшгийг Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

LITTLE VENICE: Венец хотын гайхамшгийг Монголд анх удаа

Ус чийгт хамгийн тэсвэртэй гэрэлт цагаан гантиг чулуугаар ихэнх барилгынхаа суурийг тавьж өдийг хүртэл оршин тогтносоор байгаа Италийн Венец хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, аялал жуулчлалын газруудын нэг бөгөөд гайхамшигт архитекторын шийдлээрээ алдартай газар юм.

Тэгвэл Венецийн Гэгээн Маркийн сүм, Дожийн ордон, Гранд canal гээд заавал очиж үзэс ёстой газруудыг эртний уран нарийн хийц, сүр жавхлант баримлуудын хамт 6 дахин багасгасан Монгол дахь Венец буюу Little Venice их дэлгүүр тун удахгүй нээгдэх гэж байна.

Little Venice нь 6.5-8 метрийн өндөр таазтай, 2 давхар шийдэлтэй, давхар бүр нь цонх болон тагттай байх бөгөөд өөр өөр өвөрмөц хийцлэлтэй баригдаж байна.

Piazza san marco: Венецийн бэлэг тэмдэг болсон далавчтай чулуун арслангийн хөшөөг баганын орой, хотын хана, хаалганы дотор болон гэгээн Маркийн цамхаг дотор шигтгэсэн байдаг. Энэ хийцлэлийг Little Venice их дэлгүүрийн Piazza san marco хэсгээс олж харна.

Grand canal: Энэ нь тус хотын гол суваг бөгөөд Венецийн архитектурын гайхалтай бүтээл болсон Риалто гүүр Little Venice-ийн Grand canal буюу төв хэсэгт байрлана.

Campo sant anzolo: Эртний чамин хийц, уран архитектуртай өвөрмөц барилгуудын өнгө төрхийг Little Venice дэхь Campo santo anzolo хэсэгт шингээсэн.

Campo santo stefano: Сэргэн мандалтын үеийн архитектур бүхий сүмийн өмнөх талбайд багт наадам, төрөл бүрийн арга хэмжээ болдог байна. Энэхүү уран баримлын гайхалтай хэсгийг Little Venice-ийн төв хаалганы ойролцоо оруулсан нь үйлчлүүлэгчдийн нүдийг хужирлаж тав тухыг бий болгоно.

Little Venice-д нэгдсэн 300 гаруй брэндүүд өөр өөрийн талбайгаа гантиг өнгө бүхий фасад, гурвалжин орой, нуман хаалга, сонгодог багана, арк хэлбэрийн цонх, жижиг тагт, нарийн сийлбэрлэсэн чулуун урлалаар чимэглэн барьж байна.

Монголд анх удаа урлагийн бүтээлийг дэлгүүрийн стандарттай хослуулан Венец дэх архитекторын шилдэг шийдлийг харуулсан Little Venice хувцасны төвлөрсөн их дэлгүүрт үлдсэн цөөн талбайд брэндээрээ нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбогдох утас: 7505-7788, 9099-5533,

Моби: 9907-4903, 9905-6274, 9999-8849, 9986-5151

Юнител: 8888-4595, 8802-5558

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж