СУ-34 бөмбөгдөгч онгоц орон сууцны барилга дээр унажээ

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

СУ-34 бөмбөгдөгч онгоц орон сууцны барилга дээр унажээ

СУ-34 бөмбөгдөгч онгоц орон сууцны барилга дээр унажээ

Украины хилийн ойролцоох Оросын хотод цэргийн байлдааны онгоц хөөрснийхөө дараахан орон сууцны барилга дээр унаж осолджээ. Ослын улмаас орон сууцны барилгад томоохон гал гарсан байна.

Урьдчилсан байдлаар ослын улмаас зургаан хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтэж, өөр зургаан хүн сураггүй болсон нь тогтоогдов. Нийгмийн сүлжээнд тавигдсан зургаас харвал осол Украины Мариуполь хотоос өмнө зүгт Азовын тэнгисээр хил залгадаг Оросын Ейск боомт хотод гарчээ.

СУ-34 бөмбөгдөгч онгоц ойролцоох Южний баазаас хөөрсөн боловч хэдхэн минутын дараа таван давхар орон сууцны барилга дээр унасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Хөдөлгүүрт гал гарсанаас болж тийрэлтэт онгоц өндрөө авч чадаагүй тул осол гарсан байна. Яамны мэдээллээр тус байлдааны онгоц нь сургуулилалтын нислэг үйлдэж явсан бөгөөд орон сууцны барилга мөргөн дэлбэрч, улмаар барилга шатсан  байна. Үүний улмаас гал сөнөөгчид ажиллахад хүндрэл үүсчээ. Байлдааны онгоц барилга мөргөхөөс өмнө хоёр нисгэгч нь шүхрээр бууж амжсан аж.

ОХУ-аас Украины эрчим хүчний сүлжээг таслаж, олон сая хүнийг гэрэл цахилгаан, халаалтгүй болгох зорилгоор Киев болон бусад хотод агаарын цохилт эхлүүлсэнтэй зэрэгцэн энэхүү осол гарчээ.

Украинд өнгөрсөн хоёрдугаар сард дайн эхлүүлснээс хойш Ейск хотод сүйрсэн онгоцтой нийлээд Оросын цэргийн байлдааны 10 онгоц унаж осолдоод байна. Осолдсон онгоцуудын олонх нь цохилт өгөх, тээвэрлэлтийн зориулалттай байв. Өнгөрсөн сард СУ-34 загварын хоёр байлдааны онгоц сүйрсэн.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж