НЭМЭЛТ:
Дорнод аймаг руу цэрэгт татаж явсан цэрэг тээврийн машин хажуулдаж унасан талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн өглөө.
Тэрбээр "Улс даяар аравдугаар сарын 14-24-ний өдрүүдэд цэрэг халагдах ажиллагаа болж байгаа. Өчигдөр /2022.10.17/ 14.00 цагийн үед ХХЕГ-ын харьяа 0306 дугаар анги Хэнтий аймгаас цэрэг татаж, Дорнод аймаг руу явж байсан. Машинд нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн албан хаагч байсан. Түмэнцогт сумаас 40 километр газарт зам тээврийн осол гарсан. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагарч, хажуулдсан. Машинд явсан дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урьд шөнө манай эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг газар дээр нь ажиллаж, Хэнтийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийсэн. Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан. Цаашдаа тэр эмнэлэгтээ эмчлүүлэх боломжтой гэсэн.
Цэргүүдийг тээвэрлэж явсан машины хувьд 2008 онд Монголд орж ирсэн, Хятад улсад үйлдвэрлэсэн машин байсан. Ер нь цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг сүүлийн үед хориглож буй. Нэгэн зэрэг олон тооны цэргийг халж, шинээр татах ажиллагаанд тээвэр хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Мөн өнгөрсөн Ням гаригт зургаан цэрэг тээвэрлэж явсан "Пургон" машин хажуулдаж, зургаан цэрэг явсан ч гэмтэл бэртэл аваагүй. Цэрэг тээврийн ажил онцгой ажил. Бид маш хариуцлагатай хандах ёстой. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн болж байгаа учраас хээр хоноод явах тохиолдол ч бий. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд бага багаар шийдвэрлэж байгаа. Ирэх онд хилийн заставын парк шинэчлэлийг хийх болов уу.
Нийт 170 гаруй заставтай. 1200 гаруй хуучны машинтай. Ихэнх машины ашиглалтын хугацаа дууссан. Өдөрт 6000 мянган хилчид хилийн манаанд явж байгаа. Ихэвчлэн явган, морь, тэмээтэй явдаг. Техникийн хүчин зүйл байгаа ч албан хаагчдын хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ. Эмнэлгийн машин бас цувааг дагаж явдаг. Осолдсон машины хувьд 30 километрын хурдтай явж байсан юм билээ. Цэргүүдийг хоёр цаг тутам хооллож, бие засна. Оройн 22.00 цагаас хойш явахгүйгээр тэр газраа хонодог. Цэргүүдийн ар гэрт мэдээлэл өгч, эмнэлэгт ирсэн. Цэргийн албан хаагч энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн 2017 оны тооцооллоор 72 тэрбум төгрөгийг парк шинэчлэх шаардлагатай гэсэн. Ирэх онд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар ярьж байгаа" гэв.
ЦЭРЭГТ ТАТАГДСАН ЗАЛУУСЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ
Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 15 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан гэх мэдээлэл байна. Тэдний зургаа нь ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар Дорнодын Цэргийн 0306 дугаар ангийн эмчээс тодруулахад, "Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа. Өчигдөр орой нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдээд, рентген зураг, ЭХО-д харуулсан. Ямар нэгэн ноцтой асуудал байхгүй" гэлээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
/*-*/ 2022-10-18 202.9.46.235
Толгой нь хагарсан юм биз дээ, тэр хагархайгаар нь тархи нь гоожоогүй юу?
зочин 2022-10-18 202.126.89.211
УИХын гишүүд Манангийн дарга яам хэлтсийн дарга нар ямар машин унаж бнх хэдхэн цэргийг ачааны машинаар ачаад бдаг УИХ ын гишүүд улс төрчид юу хамгаална гэж үнэтэй машин унаж улсын төсвөөс мөнгө хөрөнгө хулгайлна хилчид мах шиг ачуулна жилд 2 удаа л цэрэг татна
Зочин 2022-10-18 202.55.188.42
Hel nairuulga gej hereg alga
Зочин 2022-10-18 203.91.115.48
Яагаад заавал цэргүүд гэж хол замд явахдаа жолооч машинаа брэн бүтэн эсхийг шалгадаг биз дээ . Яагаад шалгаагүй Юм бол Заавал осол гаргаж байж анхаарах ёстой Юу
Зочин 2022-10-18 66.181.182.244
БИЕИЙН БАЙДАЛ МЭДЭЭЖ САЙН Л БАЙНА ГЭЖ ХЭЛНЭ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД МАШИНТАЙ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ТАНАЙ ГАЗАР Л ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ
Зочин 2022-10-18 202.21.127.164
"Өдөрт 6000 мянган хилчид хилийн манаанд явж байгаа" гэнэ ээ.
6000-ийг мянгаар үржүүлбэл 6 сая болноо доо
зочин 2022-10-18 203.98.76.100
Цэргүүдийг хоёр цаг тутам хооллож, бие засна аа яасан ховдог бас давсаг султай золигнууд вэ., сурвалжлагч буруу сонссон байх аа даа, Хуучин бол өдөрт 3 удаа хооллоод болдог л бсм сан
зочин 2022-10-18 43.242.243.178
сайхан худлаа залдаг эр шүүдээ . хүүхдүүдээочиж эргэх эсвэл холбоо барих хэрэгтэй. цэргин эмч гэдэг чинь бараг тоохгүй дарга нараа хамгаалж ханддаг шүү, барагтаа шинэ цэргийг загнаад гэмтсэн байсан ч "зүгээр" гэж хэлүүлж арьсаа хамгаалдагийг монголчууд мэднэ дээ
Зочин 2022-10-18 192.82.68.235
ХОТООР ДҮҮРЭН АВИЛГАЧ ДАРГА НАР ҮНЭТЭЙ ЖИЙП УНАДАГ СДАНУУД ЦЭРГЭЭ ЗАДГАЙ ТЭРГЭЭР ЗӨӨДӨГ ХЭЛЭХ ҮГ АЛГА
Зочин 2022-10-18 203.91.115.38
30КМ ЦАГЫН ХУРДТАЙ ЯВНА ГЭЖ БАЙХ
УУ
Зочин 2022-10-18 112.72.10.62
Аваачаад алдаг байсан одоо бүр цагаандаа гараад татахдаа алахнээ новшнууд. Хилийн цэрэг батлан хамгаалах гэж бөөн дарамт үзүүлдэг бүдүүн хурандаа тэнэг гарууд байнаа. Ангийн захирагч гэж бүх урамшуулал мөнгө иднэ хотод хэд хэдэн байртай түрээслүүлчихсэн баавартай байна. шалгаачээ
зочин 2022-10-18 185.107.56.136
Мал ачиж яваагүй л байлтай. Хүн ачиж явж байгаа шдээ. Ийм байхад л хэн цэрэгт явах хүсэлтэй байхав дээ.
БНМАУ 2022-10-18 66.181.170.73
Цэргийн газруудад төсөв энэ тэр ямар байгааг эхлээд олоод нэг үзчих та нар. Сансарт Пүүжин хөөргөнө гээд 40 тэр бум төсөвт суулгасан байгаа Ерөнхий сайдыгаа Цэргийн газруудад дутагдалтай байгаа ажлын сууц, тээвэрлэгч машинаа шийдээд өгөөдөх гээд шаардаад бичих зүрх сэтгэл сэтгэлгээ байна уу та нарт, бичиж байгаа Коментууд нь зайлуулдаа
зочин 2022-10-18 202.21.100.210
Украйнд хуучирсан зэвсэгээ бэлэглээд АНУ-аас сүүлийн үеийн з****г авах болждээ
Зочин 2022-10-18 202.126.93.90
Made in China
Зочин 2022-10-18 103.57.94.135
Yamar laitai yum bee.naad balai ajilaa zogsooo
Зочин 2022-10-18 66.181.178.50
Машин онхолдож, цэргүүд биеийн байдал сайн байна гэх.
Авто ослын гэмтэл олон жилийн дараа мэдрэгдэж эхэлдэг дээ. Нуруу нугас асуудалтай л байдаг
зочин 2022-10-18 103.212.117.223
Цэргийн хүн байж тогооч авгай нар шиг яасан илүү олон юм чалчдаг нөхөр вэ.
Уншигч 2022-10-18 50.159.210.17
Нэг машин осолдсон тухай ярихын тулд хилийн цэргийн нууцтай холбоотой байж болохоор тоо баримтуудыг ярьж болж байгаа юм уу?Машинаа л ярьдаг юм биш үү.
Зочин 2022-10-18 202.179.2.18
энэ тэнэг лалор чинь улсын хамаг нууц задлаад хаячихвуу даа?
Зочин 2022-10-18 202.126.88.126
Рулийн апарат хагарсан эсвэл чагтан гол мултарсан гээд бааснууд арьсаа хамгаалах гээд хуцаж өгж байна.
Зочин 2022-10-18 202.126.88.126
Замын нөхцөлөө ярьдаггүй эргүү мал юмаа.Энэ Түмэнцогтын замд осол гарах нөхцөл нь бүрдсэн байгаа.Урагшгүй ноёны ухаангүй албат гэж.
Зочин 2022-10-18 122.201.23.122
Хилийн цэрэгт хамаатай юм байна ш дэ
зочин 2022-10-18 43.242.243.178
эцэг эхчүүд нь яаралтай очих хэрэгтэй цэргийнхэн худлаа мэдээлдэгийг мэднэ биздээ. Цэргийн эмч нар яаж худлаа хэлдгийг мэдээд хаширчихсан шүүдээ
Зочин 2022-10-18 188.162.254.96
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Иргэн 2022-10-18 103.136.254.8
Эцэг эх нь очиж үзэх, эргэлт хий хэрэгтэй. БХЯ -аас унааны зардал гаргаж өгнө үү. Цэргийн алба хаах нь зөв гэхдээ хаана хаанаа хариуцлага бх хэрэгтэй байна.
Зочин 2022-10-18 202.126.88.150
Сайдаа огцруулья
Эр цэргийн албыг хаах үүрэг бас байнаа 2022-10-18 59.153.112.20
Монгол улсын иргэн л мөн бол ганцхан жилийн албыг хаах нь үндсэн үүрэг шүү дээ их юм сурна тэсвэр тэвчээр хүний үг сонсох бие бялдрын хөгжил эх орноо хайлах гэх мэт амьдралын сургууль шүү дээ
иргэн 2022-10-18 202.9.41.85
Дарга нар минь энэ Цэргийн татлага гэдэг юм нэг л биш ээ Ингэж хүчээр авч явж хүний сайхан үрсийг алж бэртээж б\даг тогтолцоо нэг л биш ээ Үүнийг өөрчлөх зайлашгүй шаардлага б\гааг хэлээд б\на даа
Зочин 2022-10-18 202.21.127.164
Уншаад ойлгодоггүй, эсвэл огт уншилгүй юм ёичдэг юм байна. Цэрэгт явах нь буруу зөв талаар яриагүй ажлаа хариуцлагатай хиягээч гээд байна. Ажчиж авч яваад алаад байх нь зөв үү?
з 2022-10-18 202.131.249.27
Ямар даварцан юм бэ, хүний олон хүүхдүүдийг хүчээр авч яваад ингэж бэртээж гэмтээгээд байхдаа яадгийм бээ, "Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа. Өчигдөр орой нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдээд, рентген зураг, ЭХО-д харуулсан ямар нэгэн ноцтой асуудал байхгүй" гэж байгаа нь шал худлаа даа, нууж байгаа, газар дээрээ байдал шал өөр байгаа… эцэг эх нь хойноос нь оч оч
Зочин 2022-10-18 202.21.126.30
Осол гаргасан нь мэдээж жолоочийн буруу. Харин хүний олон хүүхдүүдийг хүчээр авч яваад гэдэг чинь бол огт буруу яриа. Аль ч улс цэрэг армитай, эрчүүд цэргийн алба хаах хуультай байдаг. Хуулийн дагуу цэрэгт татаж байгаа.
Зочин 2022-10-18 202.126.93.90
энэ чинь бизнис