Монголд ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Монголд ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өсчээ

Монголд ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өсчээ

Монгол Улсад 2022 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7000 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа аж.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 22.3 хувь буюу 1.3 мянган хүнээр, өмнөх улирлаас 13.3 хувь буюу 0.8 мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 88.1 хувь 6.2 мянга нь эрэгтэй, 11.9 хувь буюу 0.8 мянга нь эмэгтэй байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь Бүгд найрамдах Хятад ард улсын, 5.3 хувь нь Бүгд найрамдах Энэтхэг улсын, 4.9 хувь нь Бүгд найрамдах социалист Вьетнам улсын, 4.5 хувь нь Оросын холбооны улсын, 3.8 хувь нь Бүгд найрамдах Солонгос улсын, 3.1 хувь нь Америкийн нэгдсэн улсын, 3.1 хувь нь Бүгд найрамдах Турк улсын, 2.8 хувь нь Австралийн холбооны улсын, 2.7 хувь нь Бүгд найрамдах Филиппин улсын, 2.4 хувь нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын, 10.9 хувь нь бусад улсын харъяат байна.

2020 оны гуравдугаар улирлын байдлаар

Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9 хувь), 45-49 (16.8 хувь) насныхан хамгийн өндөр, 24 хүртэлх (2.8 хувь) насныхан хамгийн бага хувийг эзэлж байгаа ажээ.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (40.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7 хувь) мянга нь төвийн бүсэд, 1.1 (15.8 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.4 (5.7 хувь) мянга нь баруун бүсэд, 0.3 (4.1 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна.

Боловсролын түвшнээр харьцуулбал 42.1 хувь буюу 3000 нь дипломын болон бакалаврын дээд, 35.9 хувь буюу 2.5 мянга нь техникийн болон мэргэжлийн, 9.8 хувь буюу 692 нь бүрэн дунд, 8.6 хувь буюу 604 нь тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувь буюу 138 нь суурь, 1.5 хувь буюу 109 нь магистр, докторын боловсролтой аж.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 3.0 (42.4 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.6 (22.6 хувь) мянга нь техникч болон туслах дэд мэргэжилтэн, 0.9 (13.3 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 0.7 (10.2 хувь) мянга нь менежер, 0.6 (8.2 хувь) мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 0.1 (1.8 хувь) мянга нь энгийн ажил, мэргэжил, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 64 (0.9 хувь) нь контор, үйлчилгээний ажилтан, 42 (0.6 хувь) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж