Беларусьчууд Лукашенкогоос салахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Беларусьчууд Лукашенкогоос салахыг хүсч байна

Беларусьчууд Лукашенкогоос салахыг хүсч байна

"Энэ бол бидний дайн, учир нь бид Украиныг чөлөөлснөөр Беларусийг чөлөөлнө"

Энэ бол Украины төлөө тулалдаж буй беларусь иргэн Вадим Кабанчукийн хэлсэн үг юм. Украин ялж байж л Беларусь улс олон жилийн удирдагч Александр Лукашенкогоос чөлөөлөгдөнө гэж Кабанчук үзэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гол холбоотон Лукашенко 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд маргаантай ялалт байгуулсан. Үүний улмаас тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байв.

“Бидэнд нэг дайсан бий. Тэр нь Путины дэглэм ба түүний утсан хүүхэлдэй Лукашенко. Мэдээж бид өөрсдийн эх оронтой нэгтнүүдтэй тулалдахыг хүсэхгүй байна. Гэхдээ тэд Украинд нэвтэрч эхэлбэл бид тэдэнтэй хамгийн түрүүнд уулзахыг хүснэ. Тэдний ихэнх нь бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна. Энэ бол Лукашенкогийн дэглэмийн төгсгөл болно. Дараа нь бид тэдэнтэй хамт Беларусийн нутаг дэвсгэрт очиж, дэглэмийг устгана" гэж Кабанчук хэллээ.

Кабанчук нь 19 дүгээр зууны хувьсгалч Кастус Калиноскигийн нэрэмжит тусгай дэглэмийн бүрэлдэхүүнд тулалддаг. Тус бүрэлдэхүүн нь Орос улс Украинд довтолсны дараахан байгуулагдсан.

Беларусьчуудын дийлэнх нь Украиныг дэмжиж, Оросын түрэмгийлэгчдийн эсрэг байдаг гэдгийг эх сурвалж хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж