Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв! | News.MN

Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв!

Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв!

Л.Оюун-Эрдэнийн айлчлалаас онц чухал нь юу байв!

Ерөөсөө л Ерөнхий сайд гадаадад айлчлал хийж байгаа нь Монголын хувьд том сурталчилгаа. Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүн биш Монгол Улсын Засгийн газрын явж байна л гэж гадаадад харна, дүгнэнэ.  Ардчиллын ач буян хийгээд ардчиллаа хамгаалах арга тактик аль нь байлаа ч Монгол Улс  дэлхийд нээлттэй бас дахин нээлттэй байх тусмаа сайн.  Олон тулгуурт, төвийг сахисан гадаад бодлого маань энэхүү ороо, бусгаа цагийг даван туулах геополитек геостратеги болж байна.

Он гарсаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад, Сингапур, ОХУ, Англи, Япон, Германд албан ёсны айлчлал хийжээ. Л.Оюун-Эрдэнийн эдгээр айлчлалаас онц чухал нь юу байсан нь онгоцны хэрүүл, олон нийтийн шуугианаас илүү анхаарал хандуулах асуудал юм. Монголын Ерөнхий сайд гадаадад, Германд юу ярьсан нь хэвлэлийнхний, улс төр судлаачдын олж харах өнцөг. Тэр тусмаа Монголын эрх ашиг, эдийн засгийн талаар юу тохиролцож, ямар “амлалттай” буцаж ирснийг Ерөнхий сайдаас тодруулах хэрэгтэй.

Жишээ нь, Германы айлчлалаар Л.Оюун-Эрдэнэ Олаф Шольцтай хэд хэдэн асуудлыг онцлон ярилцжээ.

Нэгд, Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхээр хоёр тал судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр болжээ.  Монгол Улсын хувьд газрын ховор элементийн цөөнгүй орд илэрсэн байдаг. Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий ордуудыг  аль эрт олж тогтоосон. Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод нийт гурван сая тонн ислийн нөөц бийг, үүнийг мөнгө дүнгээр тооцоход 10 тэрбум ам.доллар болж буйг ч аль хэдийнэ тооцоод гаргачихсан. Гэвчиг, Монголын хувьд газрын ховор элементийг олборлож, ашиглах нь ам яриа төдий хэвээр олон жил болж байна. Хэрэвзээ, германчуудтай хамтарч газрын ховор элементээ хагас боловсруулж, экспортод гаргаж чадвал Л.Оюун-Эрдэнийн зорьж байгаачлан аж үйлдвэрийн салбарт шинэ сэргэлт болно.

Хоёрт, Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Дэлхийн стандартын шаардлага хангасан мэргэжилтэн Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай.

Гуравт, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг хүссэн байна.  Бүтдэг бай, бүтдэггүй ч бай монголчууд бодлого, зорилтоо дэлхийд танилцуулаад явахад буруудах юмгүй.

Ингээд Л.Оюун-Эрдэнийн айлчлал болгоноор хөндөгдсөн, шийдэгдсэн асуудлыг тоймлон хүргэе.

БЭЭЖИН

Л.Оюун-Эрдэнэ зөвхөн олимп үзэх гэж Бээжин яваагүй. Түүний айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохирсон.  Ингээд наймдугаар сард Монголд ирсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалаар эцэслэн баталсан.

СИНГАПУР

Долдугаар сард хийсэн айлчлалаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, тохирсон агаад Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг болох, Нийтийн орон сууцны хөлбөрийн тухай, Цахим шинжлэлд суурилсан  төрийн албаны шинэчлэл, Улаанбаатар хот болон Сингапур Улсын компанийн харилцаа холбоотой ажиллах дөрвөн санамж бичиг байгуулсан билээ.

ВЛАДИВОСТОК

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл, эрчим хүч, шатахууны нийлүүлэлт, үнийн асуудлаар яриа, тохиролцоо хийсэн байдаг.

АНГЛИ

Хатан хаан II дугаар Элизабетийг үдэх ёслод Монгол Улс оролцох нь өөрөө “нэр төрийн” хэрэг юм. Дэлхийн бүх ихэд дээдэс, улстөрчдийн цугларалтад Монголы Ерөнхий сайд очно гэдэг том сурталчилгаа, эерэг пиар болно

ЯПОН

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх ёслолд оролцох үеэрээ  тус улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзаж,  дэлхийн улс орнууд цаг уурын дулаарлын эсрэг, нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлого барьж буй энэ үед Монгол Улс ч дэвшилтэт технологи ашиглан байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа онцолно гэдэг нэг ёсондоо бид хойд, урд хөршөөсөө гал гуймааргүй байгаагаа л хэлсэн хэрэг.  Түүний айлчлалаар хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Японы агаарын тээврийн компаниуд Монгол руу тогтмол нислэг үйлдэх, Монгол иргэдийг Япон Улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярьжээ.

Энэ бүхнээ ажил хэрэг болгох нь Л.Оюун-Эрдэнийн засгаас ба  намаас нь шалтгаална. Айлчлал хийсэн улс болгонтой амаар ярьсаа ажил хэрэг болгохгүй бол монголчууд худалч, хуурамч, хулхи болоод дуусна. Өмнөх сайдуудын айлчлал бүхнээр ярьсан асуудал ажил болж чадаагүй нь олон. Эцэст нь дэлхийн геполитик, геостратеги өөрчлөгдөж буй өнөө үед Л.Оюун-Эрдэнэ онгоцоор “таксидаад” ч болтугай очоод Монгол гэж ардчилал улс байдгийг, хоёр том хөршийнхөө эрчим хүч, эдийн засгийн нөлөөллөөс гарах гэж оролдож буйгаа  яриад явах нь ядарсан ч гэлээ сурталчилгаа юм шүү дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-17 77.83.1.132

>>> Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү –– https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-10-17 202.21.124.69

Хууль эрх зүй нь тааламжгүй , бизнес хийх ямар ч нөхцөл байхгүй , хийх гэж оролдохоор хаана л очино авилга хараад , нэхээд юм хийлгэдэггүй , бүх шатандаа авилгалдаа идэгдсэн орон гээд ихэнх гадаадын төсөл хөтөлбөрүүд манайхаас гараад байгааг энэ улс төрчид ер нь мэддэг болов уу.

Avatar

Зочин 2022-10-17 192.82.88.10

нуг ояун эрдэнэ

Avatar

иргэн 2022-10-17 66.181.183.146

х**

Avatar

Зочин 2022-10-17 66.181.183.146

Оюун-Эрдэнэ сайдын талаар сөрөг коммент бичиж буй нөхдүүд Шар хадны эмнэлэгт очоод биеээ үзүүлнэ байгаа. Ичих булчирхайгүй ингэж дайрч давшлана гэдэг но байна. Энэ бол сэтгэцийн өвчин. Өөр хэлэх үг алга.

Avatar

БНМАУ 2022-10-17 66.181.170.73

Хүний бие галбираар тодорхойлоод байж болохгүй шүү Комменточидоо. Гэхдээ энэ Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын албан тушаалыг аваад юу хийсэн бэ гэдгийг асууж үзээрэй? Хийж бүтээсэн юм алга! Яриад л байна яриад байна "хүүхэд би ингэнэ тэгнэ" гээд яриад буудаад байдаг шиг – буудаад л яваад байна. Эргэн тойронд байгаа түүний залуу фракцууд дэндүү их мөнгөө хийчихсэн. ОЮУН-ЭРДЭНЭ ЧАДВАРГҮЙ ЕРӨНХИЙ САЙД туршлага муутай, гэхдээ итгэл өгсөн. Өнөөдөр байж байгаа нь үнэндээ үнэхээр МУУГИЙН МУУ байна.

Avatar

Харамсалтай 2022-10-17 150.129.141.177

Хэмнэлтийн бодлого ерөнхий сайд өөрөөсөө засгийн газраас эхлэх ёстой шүү дээ? Засгийн газрын гишүүний тоогоо нэмж гадаад оронд ямар ач холбогдол багатай айлчлал хийж дөнгөн амь зогоож байгаа улсын валютын нөөцийг багаар ч гэсэн хорогдуулж байна шүү дээ. Герман Англи Япон Сингапурын айлчлал бол үр дүн муутай сайхан ярианы сэдэв шүү дээ

Avatar

Зочин 2022-10-17 59.153.112.237

Данхар толгойтой 170 см өндөртэй тэнэг жуулчнаа битгий төсвийн мөнгөөр эрхлүүлээд байгаарай.Германд очиж очиж нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулах талаар санал тавиад байх даа яахав дээ. Хамгийн бодит хөрөнгө оруулагч нар чинь дургүйцдэг юм байгаа бздэ. Ямарч чадваргүй үлбэгэр засгийн газрыг огцруулна Энэ эргүү малаа зайлуулаарай Хүрэлсүх ээ

Avatar

ХХХ 2022-10-17 150.129.140.143

ӨӨрөө чадаж мэдэх юмгүй таг харанхуй хүмүүс л байнга бусдыг муулж хийж бүтээснийг нь харлуулж хорслоо тайлдаг юм. монголд ийм нэг сэтгэцийн өвчтэй харанхуй малнууд дүүрч дэлхийд муухай харагдуулж бана

Avatar

BAT 2022-10-17 103.57.93.27

АЦНЫХ НЬ ҮР ДҮН БАЙХ!!! ЭНЭ ТЭНЭГИЙГ ХАРААД ГЕРМАНУУД МОНГОЛЧУУД БОЛ ТЭНЭГ ЛАЛРУУДААР ДҮҮРСЭН ОРОН ГЭДГИЙГ ОЙЛГОО БИЗ!!!

Avatar

Зочин 2022-10-17 66.181.182.24

Хулгай хийх, хүн муулахаас өөрийг чадахгүй АНусууд, Худлаа ярих гүжирдэхээс өөрийг мэлэхгүй АНусууд

Avatar

Зочин 2022-10-17 202.9.46.146

Ха ха ха Германд Монгол бол тэнэгүүдийн орон гэсэн ойлголт өгсөн. Хятадад бол би танай хойд мужийн даргын орлогч гэсэн баталгаа гаргаж өгөөд ирсэн.Урьд өмнөхөөс ийм их илүү олоттой 9 гараагүй.

Avatar

Шунал ба тачаал - энэ бол Хэнтийн гол бранд. 2022-10-17 202.21.108.195

Одоогын МАН ын уураг тархи гэгдээд бгаа Амарбаясгалан энэ Данхан толгойтынхоо чихэнд нь хэлээд болохгүй бол маханд нь хэлээд үзээч. Шунал тачаал нь Хэнтийнхний гол Бранд боллоо шүү.

Avatar

Зочин 2022-10-17 202.9.41.125

Газрын ховор элемент ашиглах хэрэгтэй. БНХАУ дэлхийн 86%-ийг хангадаг, АНУ хүртэл Хятадаас авдаг. манайх олборлоход саад учруулж болзошгүй. Гол нь хөлсний тэмцэгчдийг нам дарж байж, олборлох хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-10-17 122.201.22.35

Хогийн данх

Avatar

Зочин 2022-10-17 103.57.94.93

Улсад чухал асуудлууд шийдэж явна. Хүн доромжлохоос өөр юм мэдэхгүй хулгайч аа.

Avatar

Зочин 2022-10-17 64.119.27.121

Айлчлаад л улсын маань нэр хүнд өсөөд байдаг бол манай дээдсүүдийн айлчилсан хэмжээгээр бол бусад орнууд МОНГОЛИА МОНГОЛИА гээд л сөхөрч унаад байдгаа өгөөд байхаар болсон л доо. Даан ч тийм бишийг ард түмэн мэддэг учраас шүүмжилдэг юм. Эрхэс гуайн хэлсэн шиг муулаад байгаа юм биш . Үр дүн хөгжил , хэрэгжсэн нь бага байдаг болохоор л ШҮҮМЖЛЭЛТЭЙ ханддаг байх. Дээрхи тоймоо ч гэсэн өөрөө сайн уншаад үз л дээ. тодорхой үр дүнтэй юу байна????

Avatar

Зочин 2022-10-17 103.26.195.23

Японд бас арван мянга ч билүү оюутан зээлээр сургаж байгаа. Монгол оюутан, эрдэмтний харьцангуй тоогоор дэлхийд тасархай түрүүлж байгаа. Ингэж хавтгайруулж сургах биш шаардлагатай чиглэлээр давтан сургах хэрэгтэй. Зарим нь хорь гучин жил сураад тэнээд явж бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж