Монголын төрд ААН-үүдээ дэмжих бодлого алга! | News.MN

Монголын төрд ААН-үүдээ дэмжих бодлого алга!

Монголын төрд ААН-үүдээ дэмжих бодлого алга!

Монголын төрд ААН-үүдээ дэмжих бодлого алга!

Covid-19 цар тахлын улмаас 30 мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, 400 мянган хүн ажилгүй болсон гэсэн мэдээллийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн  танхимаас мэдээлсэн. Энэ бол 2021 оны тоо.  Харин Үндэсний статитикийн хороо /ҮСХ/-оос 2021 оны аж ахуй нэгжийн улсын тооллого явуулахад тооллогод оролцсон аж ахуй нэгжийн 46 мянга нь сүүлийн хоёр жил дараалан тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бол 105.5  мянга нь тасралтгүй үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс 14.9 мянга нь татан буугдах хүсэлтэй байна гэжээ.

Зургийн тайлбар: ҮСХ-ны 2021 оны ААН-ийн тооллого

Мөн үйл ажиллагаа явуулаагүй төлөвтэй 94.7 мянган аж ахуйн нэгжийн 45.9 мянга /48.5 хувь/ нь түр зогссон, 29.5 мянга /31.1 хувь/ нь эхлээгүй, 18.8 мянга /19.8 хувь/ нь бүрэн зогссон, 0.6 мянга /0.6 хувь/ нь бусад шалтгаантай байна.

Энэ оны эхний улирлын байдлаар 104,400 иргэн ажилгүй иргэн байгаа бөгөөд өмнө оны эхний улирлаас 3,200, өнгөрсөн он буюу 2021 оны сүүлийн гурван сараас 5000-аар нэмэгдсэн гэсэн статистик тоо байна.  Түүнээс гадна ажлаасаа гэнэт гарсан ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоог үзвэл,

Энэ тоо нэмэгдэж байгаа нь цар тахлын дараа ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ төр дэмжиж байгаа эсэхийг тодорхойлчхож болохоор. Үндэсний статистикийн хорооны сүүлийн гурван жилийн есдүгээр сарын үзүүлэлтийг авч үзэхэд 2022 оны есдүгээр сард ажилгүйдлийн тэтгэмжийг 2053 хүн авсан бол 2022 оны есдүгээр сард 3465 хүн авчээ.

Зургийн тайлбар: ҮСХ-ны мэдээллээр сүүлийн 3 жил ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо

 

2022 оны эхний есөн сарын байдлаар тасралтгүй өссөн үзүүлэлттэй байжээ.

Зургийн тайлбар: ҮСХ-ны мэдээллээр 2022 оны эхний 9 сарын ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо

Энэ бүх тоон үзүүлэлтээс харвал covid-ийн дараах ажилгүйдлийн тоо нэмэгдэх хандлагатай, аж ахуй нэгжүүд нь хаалга барьж, ажилчдаа цомхотгох нь хэвийн үзэгдэл болох шинжтэй. Ажилгүй хүн орлогогүй, орлогогүй хүн худалдан авах чадваргүй болно. Энэ нь том зургаараа эдийн засагт нөлөөлөл бага байж болох ч иргэдийн амжиргааны түвшин буурах, экс сайдын тодорхойлсон "ул"-ны айлууд олширноо гэсэн үг. Гэтэл ийм байхад 2023 оны төсөв хэлэлцэж байхад ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих нэг ч үг үсэг дурдагдсангүй. 2023 оны төсөв бол улсын орлого, зарлага, эдийн засгаа зөв төлөвлөлтөөр үргэлжлүүлэх бодлогын бичиг баримт. Гэвч үүнд нь ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого байхгүй байгааг шүүмжлэх хүмүүс байна.

Ерөнхийдөө covid-19-өөс үүдэж татварын өртэй, дампуурлаа зарлахад ойрхон байгаа олон аж ахуй нэгж бий. Хоёр жил гаруй хугацаанд сэхэл авч чадахгүй,  өнөөдөр ч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа нь доголдолтой, татварын өртэй гээд олон асуудалтай байна. Одоо төрийн оновчтой бодлого, ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжээ дэмжих цаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт ажлын байраа хадгалах гэж оролдож байгаа хэдэн аж ахуй нэгжүүдээ дэмжих нэг ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. Төр тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол цаашид олон аж ахуй нэгж хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэхээр байна.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-10-18 202.9.47.53

компани аж ахуй эрхлэгчдээ төр дэмжих нь тэдний цаана байгаа ажлын байр олон гэр бүлийн амь амьжиргааг дэмжинэ гэсэн үг шүү гэтэл өнөөдрийн төр засаг нь хөрөнөгтэй хүн бол муухай нийгмийн дайсан манай ядуучууд халамж авагчид бол жинхэнэ монгол хүмүүс гэсэн нэг маанаг ойлгомжтой байгаа шүү яг зөвөөр сэтгэвэл компани гэпдэг чинь альч улс орны том баялаг юм билээ хамгийн уорт настай компанууд гермэнд байдаг байна японд 1500 жилийн түүхтэй компани байна компани бол бүтээн байгуулагч юм шүүдээ

Avatar

чимэд 2022-10-18 124.158.68.124

та нарынхаар жилийн 3 хувийн зээл олгохоос өөрөөр АА-н нэгжүүдийг яаж дэмжих ёстой байсан гэж орилоод байгаа юм бэ Жингийн цуваа хараад дэмий л хуцаж байдаг жингэр шиг дэмий чалчих ямар ашиг байнаа Муулаад одоо та нарЗГ-г унагана гэж бас горьдсоор л байгаа юмуу. Арчаагүй аргаа барсан та нар арай өөр юм бодож ол

Avatar

zochin 2022-10-18 64.119.17.150

unen huviin hevshiluudee demjih bodlogo unendee tutmag bn yadaj neg udaa not tegleh heregtei ene heden huviin hevshiluud chini modoo barij guitselee

Avatar

МУУ Л БАЙНА ДАА ТӨР ЗАСАГ МИНЬ 2022-10-18 192.82.76.74

ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУД САНХҮҮГИЙН ЧАДАМЖТАЙ БАЙЖ АЖИЛТАЙ ИРГЭНИЙГ БИЙ БОЛГОНО. ГЭДЭГИЙГ ОЙЛГОХ УХААН ТӨРД БАЙХГҮЙ НЬ ДААНЧ ЭМЭГНЭЛТЭЙ. ЖИЛИЙН 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ АЖЛЫН БАЙР ДЭМЖИХ ЗЭЭЛИЙГ НООС НООЛУУРЫН ЧЕНЖ, ЗАХ ДЭЭР ГАДААДААС БАРАА ОРУУЛЖ ИРЭН ЗАРДАГ ХҮНС БОЛОН ХУВЦАСНЫ ХУДАЛДААЧИД Л АВСАН ШҮҮ. ҮЙЛДВЭРҮҮД АВААГҮЙ. 500 САЯГ ХҮСЭХЭД 50 САЯЫГ Л ӨГСӨН БАЙХ.

Avatar

мгл 2022-10-18 202.179.11.230

UIH unendee heden tom bayachuuliin gariin humuuseer duursen. Zuvhun tednii tuluu l ajilladag baiguullaga. Namuud ch yalgaagui. Biden uur system heregtei baina.

Avatar

Зочин 2022-10-18 188.162.254.97

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж