Covid-19 цар тахлын улмаас 30 мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, 400 мянган хүн ажилгүй болсон гэсэн мэдээллийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээлсэн. Энэ бол 2021 оны тоо. Харин Үндэсний статитикийн хороо /ҮСХ/-оос 2021 оны аж ахуй нэгжийн улсын тооллого явуулахад тооллогод оролцсон аж ахуй нэгжийн 46 мянга нь сүүлийн хоёр жил дараалан тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бол 105.5 мянга нь тасралтгүй үйл ажиллагаа явуулаагүй, үүнээс 14.9 мянга нь татан буугдах хүсэлтэй байна гэжээ.
Зургийн тайлбар: ҮСХ-ны 2021 оны ААН-ийн тооллого
Мөн үйл ажиллагаа явуулаагүй төлөвтэй 94.7 мянган аж ахуйн нэгжийн 45.9 мянга /48.5 хувь/ нь түр зогссон, 29.5 мянга /31.1 хувь/ нь эхлээгүй, 18.8 мянга /19.8 хувь/ нь бүрэн зогссон, 0.6 мянга /0.6 хувь/ нь бусад шалтгаантай байна.
Энэ оны эхний улирлын байдлаар 104,400 иргэн ажилгүй иргэн байгаа бөгөөд өмнө оны эхний улирлаас 3,200, өнгөрсөн он буюу 2021 оны сүүлийн гурван сараас 5000-аар нэмэгдсэн гэсэн статистик тоо байна. Түүнээс гадна ажлаасаа гэнэт гарсан ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэдийн тоог үзвэл,
Энэ тоо нэмэгдэж байгаа нь цар тахлын дараа ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ төр дэмжиж байгаа эсэхийг тодорхойлчхож болохоор. Үндэсний статистикийн хорооны сүүлийн гурван жилийн есдүгээр сарын үзүүлэлтийг авч үзэхэд 2022 оны есдүгээр сард ажилгүйдлийн тэтгэмжийг 2053 хүн авсан бол 2022 оны есдүгээр сард 3465 хүн авчээ.
Зургийн тайлбар: ҮСХ-ны мэдээллээр сүүлийн 3 жил ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо
2022 оны эхний есөн сарын байдлаар тасралтгүй өссөн үзүүлэлттэй байжээ.
Зургийн тайлбар: ҮСХ-ны мэдээллээр 2022 оны эхний 9 сарын ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо
Энэ бүх тоон үзүүлэлтээс харвал covid-ийн дараах ажилгүйдлийн тоо нэмэгдэх хандлагатай, аж ахуй нэгжүүд нь хаалга барьж, ажилчдаа цомхотгох нь хэвийн үзэгдэл болох шинжтэй. Ажилгүй хүн орлогогүй, орлогогүй хүн худалдан авах чадваргүй болно. Энэ нь том зургаараа эдийн засагт нөлөөлөл бага байж болох ч иргэдийн амжиргааны түвшин буурах, экс сайдын тодорхойлсон "ул"-ны айлууд олширноо гэсэн үг. Гэтэл ийм байхад 2023 оны төсөв хэлэлцэж байхад ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих нэг ч үг үсэг дурдагдсангүй. 2023 оны төсөв бол улсын орлого, зарлага, эдийн засгаа зөв төлөвлөлтөөр үргэлжлүүлэх бодлогын бичиг баримт. Гэвч үүнд нь ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого байхгүй байгааг шүүмжлэх хүмүүс байна.
Ерөнхийдөө covid-19-өөс үүдэж татварын өртэй, дампуурлаа зарлахад ойрхон байгаа олон аж ахуй нэгж бий. Хоёр жил гаруй хугацаанд сэхэл авч чадахгүй, өнөөдөр ч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа нь доголдолтой, татварын өртэй гээд олон асуудалтай байна. Одоо төрийн оновчтой бодлого, ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжээ дэмжих цаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цагт ажлын байраа хадгалах гэж оролдож байгаа хэдэн аж ахуй нэгжүүдээ дэмжих нэг ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. Төр тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол цаашид олон аж ахуй нэгж хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдэхээр байна.
Т.ОД