Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувь буюу 3.6 тэрбум ам.доллараар, экспорт 36.9 хувь буюу 2.4 тэрбум ам.доллараар, импорт 24.0 хувь буюу 1.2 тэрбум ам.доллараар тус тус өсчээ. Харин 2022 оны есдүгээр сард экспорт өмнөх сараас 285.9 (22.1%) сая ам.доллараар, импорт 80.4 (9.6%) сая ам.доллараар тус тус буурсан байна.