МУИС дээр “Хууль эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

МУИС дээр “Хууль эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

МУИС дээр “Хууль эрх зүйн зөвлөөч оюутан” өдөрлөг болж байна

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтран “Зөвлөөч оюутан” өдөрлөгийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хуулийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бөгөөд оюутнуудад тулгамддаг цагийн ажлын хөлсөө авч чадахгүй байх, орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зүйн асуудал үүсвэл, оюутнууд болон ойр тойрны найз нөхөд, гэр бүлийхэнд нь хүчирхийлэлд өртсөн гэх мэт тулгамдаж буй асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Өдөрлөг таван өдөр үргэлжлэх бөгөөд аравдугаар сарын 17,18 21-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхарт, аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Хичээлийн IV байрны 2 давхарт тус тус үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм байна.

Өдөрлөгийн үеэр,

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Клиникч оюутнууд нь “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирмийн мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад тулгамдаж буй болон сонирхсон асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Өдөрлөгийн хүрээнд оюутнуудаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусгах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж