Эрүүл мэндийн салбарт 1 их наяд 480 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт 1 их наяд 480 тэрбум төгрөг төсөвлөжээ

Эрүүл мэндийн салбарт 1 их наяд 480 тэрбум төгрөг төсөвлөжээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Байнгын хороогоор   Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал гурван яамны дунд орхигдож байна. Нэг малгайд оруулж, хяналтаасаа орхигдуулахгүй байхыг ЗГХЭГ-ын дарга Б.Амарбаясгаланд тавьсан. Гурван яамны цогц бодлого байхгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асуудал орхигдоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Төсвийг энэ чигээр нь баталвал асуудал гарах уу. Ялангуяа эрүүл мэндийн байгууллага, хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ зэрэг асуудалгүй, тасалдалгүй явах уу. Төрийн үйлчилгээнд бодитой доголдол гаргана гэсэн санал байна уу. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн албан хаагчдад 20 хувийн нэмэгдэл олгооно гэсэн. Алслагдсан байршилд захын дүүргүүд орох уу. Орон нутагт анх удаа орон сууцны зээлд хамрагдаж байгаа иргэдэд 3 хувийн ипотекийн зээл олгоно гэсэн. Энэ олгогдох уу?

Эрүүл мэндийн сайд Ц.Энхболд:

-Эдийн засгийн нөхцөл байдал, инфляци, валютын ханш өнөөгийнх шигээ тогтвортой байвал асуудалгүй зохицуулаад явах бололцоотой. Сангийн яаманд бид 1 их наяд 570 тэрбум тооцооллыг оруулж өгсөн. Сангийн яамтай ярилцаад одоогийн урьдчилсан тооцооллыг хийсэн. Ингээд 1 их наяд 480 тэрбум төгрөгтөө зохицуулаад явахаар тохирсон. Энэ дүн дээр одоогийн нөхцөл байдлаар зохицуулаад явах боломжтой. Урдчилсан байдлаар инфляцийн 10 зөрүүг тооцсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар:

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт гурван гол арга хэрэгслээр дамжуулж бид зорилтоо хэрэгжүүлдэг. Нийгмийн даатгал, халамж, хөдөлмөр эрхлэлт гэсэн үг. Нийгмийн даатгалын сантай холбогдуулан 2023 онд 3 их наяд 193 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байгаа. Зарлага нь 3 их наяд 679 тэрбум байна.  1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 46 мянган хүн, цэргээс тэтгэвэрт гарсан 20 мянган хүний тэтгэвэрт 454 тэрбум олгохоор төлөвлөсөн. Халамжийн сангийн хувьд 12 төрлийн 72 үйлчилгээ байна. Энэ 72 үйлчилгээнд таарсан зардлыг бүрэн тооцоолсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дээр 57 тэрбум төгрөгийн 7 хөтөлбөр, 28 арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Харин алслагдсан дүүргийн албан хаагчид 20 хувийн урамшуулалд хамрагдах уу гэсэн асуултад холбогдох албаны хүмүүс "Ипотекийн зээлд хамрагдана. Харин 20 хувийн урамшуулалт хамрагдахгүй" гэлээ.

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаар санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар болж Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж