Оросууд Өмнөд Солонгос руу дүрвэж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Оросууд Өмнөд Солонгос руу дүрвэж байна

Оросууд Өмнөд Солонгос руу дүрвэж байна

Орос эрчүүд дайнаас зугтаж Өмнөд Солонгос руу дүрвэж байна. Гэвч тэдний ихэнхийг нь хилээр нэвтрүүлэхээс татгалзаж буй талаар “NBC” хуудас мэдээллээ. Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш нийт 23 хүн тээвэрлэсэн таван завь тус улсад хүрч ирснийг Эргийн хамгаалалтын алба мэдээлэв.

Дээрх 23 иргэн бүгд жуулчны виз мэдүүлсэн гэж Өмнөд Солонгосын сөрөг хүчний намын хууль тогтоогч Ан Хо Ён хэллээ. Гэвч тэднээс 21-ийг нь баримт бичиг дутуу, зорилго тодорхойгүй гэсэн шалтгаанаар буцаажээ. Виз мэдүүлэг амжилттай болсон хоёр орос нь өмнө нь БНСУ-д ирж байжээ.

Мөн Оросын иргэдийг тээвэрлэсэн хоёр ч дарвуулт онгоц энэ сарын 1-ний өдөр Өмнөдийн хилээр нэвтэрсэн ч хуурай газарт нэвтэрч чадаагүй аж. Зүүн тэнгисээр орж ирсэн тус иргэд Пусанд нэвтрэх зөвшөөрөл хүссэн. Тэднийг мөн зорилго тодорхойгүй гэх шалтгаанаар цагаачлалын албаныхан татгалзжээ. ОХУ-ын иргэд Өмнөд Солонгос руу визгүй зорчдог ч цагаачлалын албаныхан хориг тавьж болдог. Олон дүрвэгчийн хувьд Өмнөд Солонгос улс завсрын цэг болж буй бололтой.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган нөөц цэрэг татна гэж мэдэгдсэний дараа цэрэг татлагаас зайлсхийсэн эрчүүд олноор дүрвэж эхэлсэн. Олон мянган хүн Гүрж, Монгол, Казахстан, Турк зэрэг орон руу дүрвэж байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж