Т.Мөнхбаярын хэрэгт гэрээт компаниудаас авлига авсан хэрэг нэмэгджээ | News.MN

Т.Мөнхбаярын хэрэгт гэрээт компаниудаас авлига авсан хэрэг нэмэгджээ

Т.Мөнхбаярын хэрэгт гэрээт компаниудаас авлига авсан хэрэг нэмэгджээ

Т.Мөнхбаярын хэрэгт гэрээт компаниудаас авлига авсан хэрэг нэмэгджээ

– “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг улстөрчдийн сонгуулийн мөнгө босгосон хэргээр шалгаж байна –

Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын сонгуулийн мөнгийг босгосон хэрэгт холбогдоод буй “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр нарын хэрэг АТГ-т удтал дарагдаж байна. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас буцааж байсан ч дахин шинэ хавтаст хэргүүд нэмэгджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас Т.Мөнхбаярын хувийн оффист нэгжлэг хийсэн байна.

Баянхонгорын фракц хүчээ авахтай зэрэгцэн албан тушаал ахисан түүний хэргүүд 2018 оны 12 сард ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Салхитыг төрийн мэдэлд авсан сүр дуулиант үеэс эхтэй. Т.Мөнхбаяр нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилогдсоноос хоёр сарын дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-нд “Империал гоулд майнинг” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улстөрчдийн хамааралгүй л бол жирийн бизнес эрхлэгчдийн зүүдлээлд ч олдохгүй 16 тэрбумын зээл нь чанаргүй зээлийн ангилалд орж, эргэн төлөлт хийгдээгүй.

Зээл авсанаас нэг сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сард байгуулагдсан “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Т.Мөнхбаяр энэ үеэс өрөө төлж, төрийн өндөр албан тушаалтнуудын сонгуулийн зардал босгох үндсэн ажиллагаа нь өрнөсөн дүр зураг харагдана.

Тэрээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо өгсөн ХОМ-т дурдсанаар 2019 онд 39 сая 463.000 төгрөгийн орлоготой байсан бол 2020 онд 98 сая 040.000 болж нэмэгджээ. 2019 онд 6 тэрбум 270 сая төгрөгийн 8 үл хөдлөхтэй байсан бол жилийн дотор тэрбумаар нэмэгдэж, 2020 оны байдлаар 7 тэрбум 523.700.000 төгрөгөөр үнэлэгдэх 10 үл хөдлөх, объекттой болж өссөн байна. Мөн 730 саяас 630 сая төгрөгийн автомашинтай, 2.3 тэрбумын хурдан удмын адуу, малтай. 100 саяын газартай, 870 саяын үнэт эдлэлтэй. Хамгийн сонирхолтой нь тэрээр 5 тэрбумын авлагатай гэдгээ хоёр жил дараалан ХОМ-тээ дурджээ.

Тэгвэл энэ авлага хаанаас үүсэх боломжтой вэ. Мэдээж Хөгжлийн банкнаас авсан 16 тэрбумаас 5 тэрбумыг нь бусдад зээлсэн гэж тайлбарлаж болно. Гэвч үнэндээ энэ зээл хэдийнэ улстөрийн санхүүжилтэнд гарсан тул 5 тэрбумын авлагын “цонх”-ыг “Эрдэнэс силвер ресурс” ХХК болон туслан гүйцэтгэгчдээс авах авлига хэмээн тооцсон гэх үндэслэлийг хуулийнхан гаргажээ.

Эдгээр хэргүүдээс дурдвал, Т.Мөнхбаярыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Салхитын ордын баяжмалаас олсон 37 сая долларын орлогыг Монголбанкинд тушаах ёстой байтал ХХБ-д байршуулж, хүүнээс нь зашсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Дайран дээр давс гэдэг шиг энэ хооронд Хөгжлийн банкны дуулиан дэгдэж, Т.Мөнхбаяр “Империал  гоулд майнинг” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан хэрэг илэрч, хавтаст хэргийн тоо нэмэгдсэн юм.

Өнгөрсөн хугацаанд зарим хэргийг АТГ-аас шалгаж, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлж байсан ч, тус газрын дарга Ш.Нямдорж зэрэг прокурорууд нөлөөлж, хэргийг буцаасан асуудал сөхөгдөж байлаа. Гэвч удалгүй прокурор Ш.Нямдоржийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл нь илэрсэн тул өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхээс 200 сая төгрөгөөр торгон, хялбаршуулсан журмаар шийдсэн. Гэвч Х.Баттулгын “төрүүлсэн” Хөдөлмөрийн баатарын маань хэрэг үүгээр дууссангүй.

Т.Мөнхбаяр нарт дарамтлуулж, аргагүй нөхцөл байдлаас болж авлига өгсөн нэр бүхий компанийн хэд хэдэн захирлууд АТГ-т шинээр гомдол гаргасан байна. Тэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гэрээгээр ажил гүйцэтгэж буй компаниудаа дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийж шантаажлах байдлаар хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгө завшдаг байжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АТГ-аас Т.Мөнхбаярын оффист нэгжлэг хийсэн байна. Эдгээр хэргийн баримтыг бид дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх болно.

Сэтгүүлч Б.Даваахүү

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН АНГИЛАЛ…

Т.Мөнхбаярын “Инпериал гоулд майнинг” ХХК 16 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Т.Мөнхбаяр 2018 онд “Инпериал гоулд майнинг” ХХК-ийг М.Энхтайванбаатар, Н.Батмагнай нартай хамтран байгуулжээ. 

Тайлбар: “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын 2019, 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэг

 

 

 

СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-17 103.212.117.106

хулгайч женког баривчлаад Төв аймгийн мөрдөнд хэнтэй ч уулзуулахгүйгээр хийж байгаад бүх насаар нь хорь бүх хөрөнгийг нь хураа

Avatar

Иргэн 2022-10-17 64.119.19.195

Жээнко гэж том мафи байна аа???

Avatar

Зочин 2022-10-17 202.179.24.122

Bayanhonhgoriin tuvduudiin mafi

Avatar

ХНН____ 2022-10-17 202.179.27.223

ДААН Ч ХУРДАН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЦЫМАА

Avatar

Зочин 2022-10-17 202.55.188.83

Ажилд очиж байгаа новшнууд хулгай хийнэ гэж очиж байгаа шдээ. Монгол эмхэрч цэгцэртэл удах байхаа.

Avatar

Zochjn 2022-10-17 64.119.27.157

hulgai sain hiisen geed baatar zol olgojèe.uy ch geheb Dee.

Avatar

Зочин 2022-10-17 202.126.90.158

Том компани тийм зээл авдаг юма

Avatar

Зочин 2022-10-17 202.126.90.158

Бандийн сэтгүүлч минь раманда бгаарай

Avatar

даваа 2022-10-17 202.21.119.98

Улс орныг мини хайр найргүй идэж уух юмаав Манай улсад туслах хүн зон, улс орон байна уу? Хулгай авлига дийлдэхээ болилоо.

Avatar

зочин 2022-10-17 64.119.21.148

хулгайч нар хулгайчаа л томилоно үр дүн нь ийм

Avatar

Цогоо 2022-10-17 202.9.47.18

одооны захирал нь бас л завхаруулж байгаа биз эд нар л тавьсан

Avatar

Зочин 2022-10-17 59.153.113.252

прокурор Ш.Нямдоржийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл нь илэрсэн тул өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч, шүүхээс 200 сая төгрөгөөр торгон, хялбаршуулсан журмаар шийдсэн. амархан шийдэх юмаа

Avatar

Зочин 2022-10-17 188.162.254.96

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Анхаар 2022-10-17 122.201.23.28

энэ их хөрөнгөөр нь зээлийг нь төлүүлэх хэрэштэй

Avatar

мгл 2022-10-17 202.179.11.230

bukh darga nar hulgaich, avilgach boljee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж