Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач, кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд аравдугаар сарын 21-нд "Монгол Арт" галерейд “Мөнх Тэнгэрийн хүчин дор” түүхэн уран сайхны киноны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Мөн Б.Балжинням агсны “Гэрэлтье гэвэл шатах…" нэртэй амьдрал, уран бүтээлийн фото үзэсгэлэнг дэлгэхээс гадна түүхэн киноны уран зураач гэгддэг Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн болон киноны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнг олны хүртээл болгох аж.
Мөн Б.Балжинням найруулагчийн “Холын зэрэглээн дунд” номын нээлт болон Дү.Мягмарсүрэн “Дуулиант “Мандухай цэцэн хатан” кино” номын нээлт зэрэг арга хэмжээнүүд болох гэнэ. Энэ арга хэмжээний хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл Саха Якут улсын нийслэл Якутск хотод, арванхоёрдугаар сарын 10-15-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод Монголын киноны өдрүүд зохион байгуулж, кино найруулагч Б.Балжиннямын “Мандухай цэцэн хатан”,”Сүүдэр”, “Гарын таван хуруу”, “Тан руу нүүж явна” зэрэг уран бүтээлүүд үзэгчдэд орос субтитртэй хүргэх гэнэ.
Холбоотой мэдээ