АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Их Британийн шинэ ерөнхий сайд Лиз Трассын эдийн засгийн бодлогыг алдаатай гэв. Засгийн газрын жижиг төсвийг дагасан эдийн засгийн хямралыг урьдчилан таамаглаж болохоор байна гэж тэр хэлжээ.
Байденг Орегон муж дахь зайрмагны дэлгүүрээр үйлчлүүлж байхад нь сэтгүүлч түүнээс санхүүжилтгүй татварын хөнгөлөлтөөр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн Трассын оролдлогын талаар асуусан. Харин Байден хариуд нь “Үүнийг урьдчилан таамаглах боломжтой. Ганц би үүнийг алдаатай гэж бодоогүй. Ямартай ч би энэ бодлоготой санал нийлэхгүй байна. Гэхдээ шийдвэрийг би биш Их Британи гаргана” гэжээ.
Лиз Трассын бодлогын гол цөм нь бизнесүүд болон баячуудын татварыг бууруулснаар эдийн засгийн өсөлтийг бий болгож, баялгийг нийгмийн бүхий л салбарт нэмэгдүүлэх боломжтой гэсэн санаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ санаанд үргэлж шүүмжлэлтэй хандсаар ирсэн.
Их Британийн улстөрчдийн хийж буй сонголтыг гагц Байден гайхаагүй аж. Тухайлбал, Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакис Их Британийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар “Sunday times” сонинд ярьсан. “Хэрэв танд Олон улсын валютын сантай харилцах туршлага хэрэгтэй бол бид туслахад бэлэн байна” гэж тэр хошигножээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ