"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө" | News.MN

"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн долоо хоногт /2022.10.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилоод буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.10.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн яамны Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газраас наймдугаар сард шалгалтыг эхэлсэн. Нийт есөн зөвлөмжийг биелүүлэх бичиг өгснөөс нэгийг нь биелүүлж, бусад нь хангалтгүй гэдэг дүгнэлт гарсан. Амаржих газрын ажилчидтай уулзаж, 14 ёс зүйн зөрчил илрүүлснийг үндэслэж, аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн юм. Төлөвлөлт хариуцсан дэд захирал нь цагдаагийн байгууллагад 20-иод жил ажиллаж, гавьяаныхаа амралтыг авсан байсан. Тэр хүнийг энэ оны долдугаар сараас ажилд авсан байна лээ. Мөн хуулийн зөвлөх нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тийм учраас бүгдийг ажлаас нь чөлөөлнө.

Эмнэлгийн удирдлага ажилчдадаа шаардлага тавих, зөвлөн туслах эрх, үүрэгтэй. Тийм учраас дарга ажилчдадаа шаардлага тавьж байгаа бол эмчлүүлэгчийн дэргэд бус тусдаа өрөөндөө дуудаж уулзаж болно. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгт хүмүүсийн дэргэд ажилчдаа загнаж, дэвхцэж байгаа нь ёс зүйгүй байгаагийн илрэл. Яагаад гурван амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан бэ гэхээр "Өргөө" амаржих газартай холбоотой асуудал байсан.

Бас "Хүрээ" амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас шууд яамны харьяанд авч, алдагдлаа дутагдлыг арилгахаар ажилласан. Ж.Энхцэцэг дарга яамны харьяанд орж, есөн сар болохдоо ёс зүйгүй үйлдлийг гаргасан. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь айдастай, дарамттай байна. Бидний мэдэгдэж байгаагаар "Өргөө" амаржих газрын дэд захирлын ёс зүйгүй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ бол байж болохгүй үйлдэл. Яамнаас хяналт шалгалт хийхэд камертай өрөөнд оруулж, дарамталсан байна лээ. Цаашид ийм ёс зүйгүй үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Эмч нар хувийн эмнэлэгтэй бол тэндээ ажлын бус цагаар ажиллах ёстой. Ж.Энхцэцэг бас хувийн эмнэлэгтэй. Эмч ажлын цагаар хувийн эмнэлэгтээ ажиллаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-10-17 202.126.89.68

Энэ сайдыг солих хэрэгтэй , дүлэгнэсэн юм хийхгүй , мэдлэг чадвар сул хүн орчин цагийн байдлаар эрүүл мэндийн байгууллагыгявуулж чадахгүй ээ. Эрчтэй хүчтэй ажил хийж чадах нэгнийг солиод байгаа нь уруудуулахын цондон доо энэ байгууллагыг. Санаатайгаар өдөж бичлэг хийж ялихгүй асуудлаар сольсон байнаа

Avatar

Зочин 2022-10-17 202.9.46.146

Яанаа цадахи нь мань хүний цусыг үзэх вий дээ.

Avatar

зочин 2022-10-17 66.181.182.68

САЙДАА бусад байгуулагууд дээр цэргийн тэтгвэрийн хүмүүс байдаг л гэсэн адилхан өөрчилсөн дээр дээ

Avatar

Зочин 2022-10-17 64.119.27.121

Би эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг их хүндлэж ажил нь хүнд цалин нь бага цаг наргүй ажилдаг өргөсөн тангарагтаа үнэнч байдаг ,хүнлэг сайхан хүмүүс гэж бодож явдаг байж билээ. Гэтэл энэ хавраас л хөлний судас минь өрөгсөөд хэд хэдэн эмнэгээр орж хэдэн эмчид үзүүлээд энэ бодол маань унтарч билээ. Шууд л ийм болтол нь хаагуур явсан юм гээд л загнаад эхэлнэ , бүгд маш ууртай хайхрамжгүй хандлагатай , хажуудах эмч дээ ч юм уу манайх ийм шүү дээ гээд л…

Avatar

зочин 2022-10-17 64.119.27.23

Ер нь анхнаасаа Цагдаа дэд даргаа халах гээд Энхцэцэгээ халцийн биш үү?
Уймраа сайд байнаа

Avatar

Зочин 2022-10-17 139.5.218.93

ӨӨ энэ сайд чинь ийм юман дээр нударган зан гаргадаг, арчаагүй амьтан юм дөө.

Avatar

Зочин 2022-10-17 66.181.177.201

Энэ нуухан нүдэт сайд өөрөө тэр "Өргөө" амаржих газрын мафийн сүлжээний гишүүн байх

Avatar

Зочин 2022-10-17 139.5.216.237

Томилуулсон этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй.

Avatar

ЗОЧИН 2022-10-17 202.9.47.58

энэ хүн өчүүхэн алдаа гаргаж… гэтэл албан хаагчийгаа үхэлд хүргэтэл дарамталсан төрийн үйлчилгээний байгууллагын дарга бүдүүн авгай тэтгэврийн нас нь 10 жилээр хэтэрчихээд явж байхад холбогдох яам, ЗГ мэдээгүй юм шиг царайлж суудаг даа…………

Avatar

Зочин 2022-10-17 202.179.25.140

er ni bol said ch uuruu ajlaa yaj hiideg n bol ter hunii ajild hen geech ni hynalt tanidag bol ….13 r mayagt gej mun ch ikh chiregdel uchruulsam alga daram tsaas ter g ni bichij ugukh ajiltanguud ni yugaa ch medekhgui …. nuguu emneleg ee bas emchee ubchtun songono gesen haa ch bgaad bgaa ym b** meddee …SAID HURSUN DEEREE BUUJ AJILLAMAAR DAA

Avatar

Зочин 2022-10-17 202.9.47.28

хурдан явуулааё ээ, тэтгэвэрийн эмээ ингэж ирэгдээр тоглох гэж, зайлуул зайлуул
хурдан явуулааё ээ, тэтгэвэрийн эмээ ингэж ирэгдээр тоглох гэж, зайлуул зайлуул
хурдан явуулааё ээ, тэтгэвэрийн эмээ ингэж ирэгдээр тоглох гэж, зайлуул зайлуул

Avatar

Зочин 2022-10-17 203.91.115.48

Иргэн хүн өөрөө эмч эмлэгээ сонгох эрхийг 13 маягт гэх хүнд суртал садаа болж байна Энэ сайд энэ 13 маягтыг бүр байхгүй болгож чадахгүй бол хурдан огцор

Avatar

Зочин 2022-10-17 202.126.88.82

ЭМЯ сошилд шуугиулж байж ажил хийдэг яам даа. ямар ч бодлого байхгүй.

Avatar

Зочин 2022-10-17 192.82.64.158

Сайд гуай өөрөө бас цуг чөлөөлөгдөөрэй та нэг их сайн сайхан зүйл хийгээд байгаа юм байхгүй шүү. Улсын эмнэглгүүдийн үйлчилгээ бол нээрээ арай шүү. Хориод жил ЭМД төлчихөөд улсын эмнэлгүүдээс үйлчилгээ авч чадахгүй хөөгдөөд гардаг шүү.

Avatar

Зочин 2022-10-17 192.82.91.170

Эмч нар цалин авч бгаа улсын эмнэлэгтээ 12 цаг хүртэл ажилладаг. Үдээс хойш нь Улсын эмнэлэг эзгүйрдэг. Хувийн эмнэлэг рүү гээ явдаг. Эмч нарын төмвөөс өгдөг цалинг 50 хувь бууруулаач.

Avatar

Зочин 2022-10-17 192.82.78.244

Энхцэцэг нь цагдаагийн хүүхэд байхаа даа ? Тэгээд л хөгшин цагдаа нараар ажилчдаа дарамтлуулаад "болно" гэж бодож дээ, зайлуул хөөрхий !
Самарсайхан их өмөөрөөд байгаа гэлүү ?!

Avatar

Иргэн 2022-10-17 64.119.21.190

үнэн ёс зүйгүй хүн мөртлөө гэр бүл яадаг ирдэг байгууллагад ажиллаад байхдаа яахав дээ. ер нь бол цагдаа хүн цагдаагаа л хийгээч дээ. Хуульч гэж хүн тусдаа байдаг байх шүү. Цагдаа болгон хуульч биш шүү дээ. тэгээд ч ер нь хуульч мөртлөө цагдаад ажиллаж байгаа тэнд нь л ажиуллуул. өндөр хөгжилтэй оронд бол цагдаа бол цагдаа л хийдэг. Хуульч хүн хэзээ ч цагдаа хийдэггүй байгаа шүү. Цагдаагаас халагдаад өөр ажил хийхэд нь сэтгэлзүйн ийн дүгнэлтээр оруулдаг голцуу хамгаалалтын албанд л авдаг.

Avatar

Зочин 2022-10-17 150.129.141.103

гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасагт ажиллаж бсан гэх. Бусдыг заналхийлдэг хүн яаж тийм ажил хийж бсан байх уу? Хайран сайхан залуучууд эхнэрээ буруу сонгоод эцэст нь хууль шүүхэд дуудагдаж байгаа нь зөв үү? Хүн заналхийлэх хуультай!!!!

Avatar

хэцүү ч юм даа 2022-10-17 202.131.239.166

хаашдаа олон жил урхагшсан, бараг нийтээрээ дасал болчихсон, ингэтлээ сүрчихсэн салбарыг Бурхан шиг сайд тэнгэрээс бууж ирээд ч засаж чадахгүйдээ. Манай эрүүл мэндийн систем гэж аймшиг шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-17 188.162.254.99

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-17 66.181.160.46

хувийн эмнэлэгтээ эмч нарыг ч гэсэн сайн шалгах хэрэгтэй төрийн албанд бүү ажлуул бүгдийг нь халаад явуул

Avatar

Зочин 2022-10-17 203.17.23.221

Хувийэ мэнэлэгтэй хүмүүс хувийн эжмнэлэгтээ ажиллавал дээр биз дээ, Хоёр туулай хөөсөн ….

Avatar

1 2022-10-17 202.21.102.222

Ene eruul mendiin saidiig oorigni ogzruuluul yadiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж