"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

"Өргөө" амаржих газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлнө"

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн долоо хоногт /2022.10.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилоод буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.10.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн яамны Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газраас наймдугаар сард шалгалтыг эхэлсэн. Нийт есөн зөвлөмжийг биелүүлэх бичиг өгснөөс нэгийг нь биелүүлж, бусад нь хангалтгүй гэдэг дүгнэлт гарсан. Амаржих газрын ажилчидтай уулзаж, 14 ёс зүйн зөрчил илрүүлснийг үндэслэж, аравдугаар сарын 12-ны өдөр Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн юм. Төлөвлөлт хариуцсан дэд захирал нь цагдаагийн байгууллагад 20-иод жил ажиллаж, гавьяаныхаа амралтыг авсан байсан. Тэр хүнийг энэ оны долдугаар сараас ажилд авсан байна лээ. Мөн хуулийн зөвлөх нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тийм учраас бүгдийг ажлаас нь чөлөөлнө.

Эмнэлгийн удирдлага ажилчдадаа шаардлага тавих, зөвлөн туслах эрх, үүрэгтэй. Тийм учраас дарга ажилчдадаа шаардлага тавьж байгаа бол эмчлүүлэгчийн дэргэд бус тусдаа өрөөндөө дуудаж уулзаж болно. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгт хүмүүсийн дэргэд ажилчдаа загнаж, дэвхцэж байгаа нь ёс зүйгүй байгаагийн илрэл. Яагаад гурван амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяанд авсан бэ гэхээр "Өргөө" амаржих газартай холбоотой асуудал байсан.

Бас "Хүрээ" амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас шууд яамны харьяанд авч, алдагдлаа дутагдлыг арилгахаар ажилласан. Ж.Энхцэцэг дарга яамны харьяанд орж, есөн сар болохдоо ёс зүйгүй үйлдлийг гаргасан. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь айдастай, дарамттай байна. Бидний мэдэгдэж байгаагаар "Өргөө" амаржих газрын дэд захирлын ёс зүйгүй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ бол байж болохгүй үйлдэл. Яамнаас хяналт шалгалт хийхэд камертай өрөөнд оруулж, дарамталсан байна лээ. Цаашид ийм ёс зүйгүй үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Эмч нар хувийн эмнэлэгтэй бол тэндээ ажлын бус цагаар ажиллах ёстой. Ж.Энхцэцэг бас хувийн эмнэлэгтэй. Эмч ажлын цагаар хувийн эмнэлэгтээ ажиллаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж