DOWN UNDER DISCO арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р ХХБ ажиллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

DOWN UNDER DISCO арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р ХХБ ажиллаа

DOWN UNDER DISCO арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р ХХБ ажиллаа

Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхим AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том Гала арга хэмжээ DOWN UNDER DISCO өчигдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р Худалдаа Хөгжлийн Банк ажилласан юм.

Арга хэмжээнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болон ХХБ-ны харилцагч байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хоёр улсын хоорондын бизнесийн орчныг сайжруулж, ашиг сонирхол болоод нийгмийн ач холбогдлыг сурталчилж, өндөр түвшний харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх байдаг билээ. Олон улсын түвшинд ам.долларын нөөц буураад буй хүнд энэ үед  Австрали Монгол хоёр улсын хоорондын бизнесийн нөхцөл байдлыг илүү сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтөд ихээхэн ач холбогдолтой юм.

ХХБ нь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын CORPORATE PLUS гишүүн бөгөөд цаашид ч бизнесийн байгууллагуудыг энэ чиглэлд дэмжих, холбох санхүүгийн гүүр болж ажиллах болно.

Түүнчлэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гадаадын зочид ХХБ-ны IPO гарахыг хүлээж, сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Тогтвортой Хөгжилд Хамтдаа

                              Худалдаа Хөгжлийн Банк                            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж