Херсон мужаас төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Херсон мужаас төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж эхлэв

Херсон мужаас төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж эхлэв

Херсон дахь төрийн байгууллагуудыг оросууд Крым рүү нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд банк, тэтгэврийн сангийн ажилчид болон бусад эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж байна.

Сүүлийн үеийн мэдээ харвал Оросын арми түр эзэлсэн газар нутгаа тогтоон барихыг оролдож, Украины цэргийн үйл ажиллагааг тасалдуулахаар чармайж байна. ОХУ-ын арми олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ, дайны хууль, ёс заншлыг зөрчин иргэний дэд бүтэц, суурьшлын бүс рүү дайрсаар байгааг “Ukrinform” хуудас мэдээллээ.

Украины өмнөд хэсэгт өчигдөр /2022.10.16/ орой Ираны Шахед-136 камиказэ нисгэгчгүй онгоцууд дахин халдлага үйлдсэн. Тэдний 11-ийг нь буудаж устгажээ. 21:30-22:30 цагийн хооронд Агаарын цэргийн хүчнийхэн есөн дрон устгасан бол үлдсэн хоёрыг нь Үндэсний гвардын анги болон нутаг дэвсгэрийн хамгаалалтын хүчнийхэн устгасан байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрөөр Оросын баруун хэсэгт цэргийн сургуулилалтын үеэр зэвсэгтэй хоёр этгээд сайн дурын цэргүүд рүү гал нээсэн хэрэг гарсан. Үүний улмаас 11 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтжээ. Мөн өдрүүдэд Путин Финланд, Норвегийн хилийн ойролцоо стратегийн цөмийн бөмбөгдөгч онгоцныхоо тоог нэмэгдүүллээ. Тодруулбал, Оленя агаарын баазад наймдугаар сарын 12-нд стратегийн бөмбөгдөгч онгоц огт байгаагүй. Гэтэл наймдугаар сарын 21-нд дуунаас хурдан дөрвөн Ту-160 онгоц нэмэгдэж, улмаар 11 болж нэмэгдсэнийг хиймэл дагуулын зургаас илрүүлжээ.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж