BYD ATTO 3 бүрэн цахилгаан автомашиныг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

BYD ATTO 3 бүрэн цахилгаан автомашиныг танилцууллаа

BYD ATTO 3 бүрэн цахилгаан автомашиныг танилцууллаа

Монгол улсад цахилгаан автомашины хэрэглээ, соёлыг нутагшуулж буй BYD брэндийн албан ёсны дистрибьютор MSM Групп нь өөрсдийн цахилгаан автомашины дөрөв дэх загвар болох BYD ATTO 3 автомашиныг Монгол улсын зах зээлд албан ёсоор нээлээ.

Монгол улсын агаарын бохирдол, иргэдийн нуруун дээр ирдэг шатахууны үнийн өсөлт зэрэг асуудлуудыг шийдэх хамгийн энгийн шийдэл бол бүрэн цахилгаан автомашины ашиглалт бөгөөд BYD автомашинуудын хувьд бүтэн цэнэгээр 400км – 550км замыг туулж, бүтэн цэнэглэхэд 5,000₮ – 8,000₮ төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулах юм.

Цэнэглэх боломжийн тухайд гурван төрлөөр (хурдан, суурин, энгийн) цэнэглэж болох бөгөөд цэнэглэгчийн төрлөөс шалтгаалж 30 минутаас 12 цагийн хугацаанд 0% – 100% хүртэл цэнэглэх боломжтой.

BYD ATTO 3 автомашины онцлох техникийн үзүүлэлттэй танилцвал:

  • 8 жилийн үйлдвэрийн баталгаа
  • Бүтэн цэнэгээр 420км хүртэл явах боломжтой (60.4kWh)
  • Бүтэн цэнэглэх дундаж зардал 5,000₮ – 8,000₮
  • Бүтэн цэнэглэх хугацаа (380V) 45 минут
  • Хоёр төрлийн цэнэглэгч дагалдана
  • 0-100км хурдыг 9сек авна
  • Brembo брэндийн тоормосны систем
  • ENCAP аюулгүй байдлын шалгуураар 5 од авсан
  • 18 инчийн обуд
  • 8 спикер бүхий Dirac хөгжмийн систем
  • 8 инчийн медиа дэлгэц
  • 360 градусын камер

Та бүхэн BYD автомашин болон бусад брэндийн машинуудтай дэлгэрэнгүй танилцах, туршилтын жолоодлого хийх хүсэлтэй бол MSM Автомотив үзэсгэлэнгийн танхимыг зориорой.

Цагийн хуваарь: Даваа – Баасан 09:00-18:00, Бямба – 09:00-15:00, Ням – Амарна.

Хаяг: ХУД, Яармагийн гүүрний зүүн талд, MSM Автомотив үзэсгэлэнгийн танхим.

Холбоо барих утас: 7718-1111.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж