Жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй гэв | News.MN

Жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй гэв

Жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй гэв

Жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй гэв

МУБИС-ийн уулзвар дээр зам тээврийн ноцтой осол гарсан талаар цахим орчинд зураг тавигдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зам тээврийн осол өчигдөр /2022.10.16/ 17:00 цагийн үед гарсан.

Автомашин мопидтой мөргөлдсөн ослын улмаас жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй.

Камерын бичлэг болон осол гарсан шалтгаан нөхцлийг шалгаж байгаа” гэлээ.

Мөн өнөөдөр 13:00 цагаас ТЦА-наас өнгөрсөн долоо хоногт Дүнжингаравын уулзвар дээр гарсан зам тээврийн ноцтой ослын талаар мэдээлэл өгнө гэв.

Эргэн сануулахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол аравдугаар сарын 10-ны 18:53 цагт гарсан. Олон нийтийн сүлжээнд жолооч хаазаа андуурч гишгэснээс болоод осол гаргасан гэх мэдээлэл тархаад байгаа билээ.  Урьдчилсан дүгнэлтээр ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амассан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хүү гэмтсэн. Одоогийн байдлаар хүү эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Олимп" хотхоны хойд замд зам тээврийн осол гаргасан авто машины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан.

Ослын дүгнэлт гараагүй байгаа. Хааз, тормоз андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй.

Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариуг хэрхэн гарсныг зохих байгууллага нь мэдээлнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-17 66.181.161.110

Утасаа ухаж яваад ийм болсон гэсэн.. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж