Селена Гомез анх удаа Хейли Бибертэй зургаа авхуулав

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Селена Гомез анх удаа Хейли Бибертэй зургаа авхуулав

Селена Гомез анх удаа Хейли Бибертэй зургаа авхуулав

Дуучин Селена Гомез экс найз залуугийнхаа эхнэр Хейли Бибертэй анх удаа зургаа авхуулсан нь олныг алмайруулав. Тэд өнгөрсөн Баасан гаригт  Лос-Анжелес хотноо болсон Академи музей гала тоглолтод оролцох үеэрээ ийнхүү зургаа даруулжээ. Зургийг гэрэл зурагчин Тайрелл Хамптон маргааш нь инстарграмд нийтэлсэн аж.

Жастинаас болж хоорондоо таарамжгүй харилцаатай гэгддэг хоёр бүсгүй хамт зургаа авхуулсан нь олон цуурхалд цэг тавив. Селенагаас салаад хэдхэн сарын дараа Жастин загвар өмсөгч Хейлитай сүй тавьж, 2018 онд гэрлэсэн. Үүнээс болж Жастин, Селена нарыг үерхэж байхад Хейли дундуур нь орж салгасан, найз залууг нь булаасан гэх мэтээр шүтэн бишрэгчид нь үзэж байсан юм. Тэгвэл Хейли өнгөрсөн есдүгээр сарын 28-нд "Call Her Daddy" подкастанд орж, өөрийнхөө болон хосын амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан. Ингэхдээ Хейли хэзээ ч Селена, Жастин нарыг үерхэж байхад нь давхар харилцаатай байгаагүй гэдгээ амласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж