НЭМЭЛТ 14:20 цаг:
БНСУ дахь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах /ГИЭРХ/ ТББ-ын албан ёсны цахим хуудаст Солонгост эрэгтэйд зодуулж эмэгтэй болон хамт байсан эмэгтэйчүүд болсон явдлын талаар яриа өгчээ. Уг бичлэгт хэлснээр, хохирогч эмэгтэйтэй хамт ажиллаж байсан бүсгүйг Солонгос эмэгтэй элдвээр доромжилсон бөгөөд тухайн үед зөв харилцахыг шаардсан байна. Энэ үед бичлэг дээр гарч буй Солонгос эмэгтэй идэж байсан хоолоо хүмүүс рүү цацжээ. Энэ үед өөдөөс нь хараад сууж байсан эмэгтэй эсэргүүцэн явахыг санал болгосон байна. Ингээд Монгол эмэгтэй нар хоолоо идэхээс татгалзаж босоод явжээ. Харин хохирогч руу хоолоо цацсан эмэгтэй рүү зөрүүлж хоолоо цацсан үед бичлэгт гарч буй Солонгос эрэгтэй “Үхмээр байна уу” гээд зоджээ. Хохирогч цагдаагаар асуудлаа шийдвэрлэхийг хүссэн байна. Бичлэгт дурдсанаар хэрэгт холбогдсон эрэгтэй урьд өмнө нь удаа дараалан монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан талаар ч хохирогчид мэдээллээ. Мөн цагдаад хандсаны дараа өргөдлөө буцааж авахыг хохирогчоос хүссэн байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн ярьснаар цагдаа нар ч монголчуудыг буруутгахыг урьтал болгож, хэргийг талаар байцаахдаа Солонгос эрэгтэй, эмэгтэй нарт ашигтай байдлаар тэмдэглэл хийхийг оролдсон тухай ярьж байна.
НЭМЭЛТ 10:20 цаг:
Гадаад харилцааны яамнаас тус хэрэгт анхаарал хандуулж байгаа бөгөөд уг асуудалтай холбоотой шалгаж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр өглөө /2022.10.17/ Сөүл дэх консулын газар руу мэдэгдэх хуудас албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний дагуу бичлэг дээрх үйл явц хэзээ, хаана болсон зэргийг шалгахаар Сөүл дэх консуцлын газар цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэлээ. Одоогоор гэр болон хохирогчдоос мэдээлэл аваагүй хэвээр байна.
Монгол эмэгтэйд хүч хэрэглэсэн солонгос иргэн зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст гарсан. Энэ асуудал яагаад үүссэн, тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эсэхийг тодрууллаа.
Одоогийн байдлаар бичлэгийг хянаж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр, бичлэгт гарч буй солонгос иргэд цэвэрлэгээний компанитай бөгөөд түр хугацаанд ажиллах хүмүүсийг авч ажиллуулдаг байна. Өчигдөр болсон асуудал нь үл ойлголцлоос болсон гэх тайлбарыг өгчээ. Тодруулбал, айл болон үйлдвэр, оффис цэвэрлэдэг компанийн эзэд ажилчдадаа шаардлага тавьснаар маргасан аж. Тийнхүү шаардлагыг нь хүлээж аваагүй учир монгол эмэгтэйн биед халдсан гэх тайлбарыг солонгос эмэгтэй өгчээ. Тухайн үед цагдаа дуудаагүй байна.
"ГЭРЭЭТ АЖИЛЧДААС ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ТАЛААР ГОМДОЛ ИРЭЭГҮЙ"
Асуудал үүссэн компанид 10 хүртэлх монгол хүн ажилладаг бөгөөд гэрээний ажилчид биш гэдгийг эх сурвалж онцлов.
Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн. Тэр дундаа Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн олон байдаг. Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хэлтэс хариуцдаг.
Цахим хуудаст зарим хүн тус зодуулсан эмэгтэйг гэрээт ажилчин байж болзошгүй гэж бичжээ. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг ХНХЯ-ны харьяа БНСУ дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тодруулахад "Гэрээт байгууллага, ажилчдаас одоогоор эрх нь зөрчигдсөн гэх гомдол, санал ирээгүй" гэлээ.
Мөн тус улс дахь Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаас асуухад "Тухайн хохирогчтой холбогдож, уулзахаар мэдээлэл авч байна" гэв. Ямартай ч цахим хуудаст тавигдсан бичлэгийн дагуу холбогдох байгууллагууд анхааралдаа авч, шалгах ажиллагааг эхлүүлж буй аж. Гадаад харилцаанаас яамнаас өгсөн мэдээллээр, БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн тайлан статистикаа Монгол Улсын 36 мянга 950 иргэн оршин сууж байгаагаас 16 мянга гаруй нь хууль бусаар оршин сууж байна. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг гэсэн юм.
Холбоотой мэдээ