Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.17-Х.23

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.17-Х.23

Долоо хоногийн өрнийн зурхай 2022.Х.17-Х.23

Хонь

Өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд тань үр ашгаа өгч, орлого нэмэгдэнэ. Олсон мөнгөөрөө дахин ухаалаг хөрөнгө оруулалт хийж болох юм. Гэр бүлийнхээ хүмүүсийн зөвлөгөөг анзаарч сонс. Тэдний зөвлөгөөг үл тоомсорлож байсан бол маргаан үүсч магадгүй. Ажил дээр тань албан тушаалын таатай өөрчлөлт болж магад. Эсвэл шинэ ажилд орж магадгүй. Дарга нартайгаа харилцаагаа бэхжүүлэх шаардлага гарна. Та энэ долоо хоногт амьдралд хандах хандлагаа өөрчлөөрэй. Хандлагаа өөрчлөхөд тань туслах шинэ зүйл сурч мэд. Эрүүл мэндийн тал дээр ходоодоо анхаарууштай.

 

Үхэр

Энэ долоо хоногт санхүүгийн хувьд тийм ч таатай биш байх нь. Зардал тань төсвөөс хэтрэх магадлалтай тул мөнгө хэмнэх боломж бараг л гарахгүй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхийг танд зөвлөж байна. Энэ нь таныг хэр төлөвшсөн нэгэн болохыг бусдад харуулна. Ажил дээрээ алдаа гаргавал энэ нь эргээд танд ашигтай ч байж мэдэх юм. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүл. Энэ нь таныг тайвшруулаад зогсохгүй тэдэнтэй харилцах харилцаанд тань ахиц дэвшил авчирна. Бясалгал таны оюун бодлыг тайвшруулна. Гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул.

Ихэр

Энэ долоо хоногт карьер тань ахицтай байна. Гэхдээ карьерийн өсөлтийг дагалдан ирэх ачаалал, хариуцлагаа бүрэн ухамсарлаарай. Аливаа асуудал гарвал холбогдох гол хүнтэй нь, дээд удирдлагуудтайгаа шууд ярихыг зөвлөж байна. Ажлаасаа эрт тараад гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Хамаатан садантайгаа санал зөрөлдөөнтэй байсан бол энэ долоо хоногт асуудлаа шийдэхэд тохиромжтой. Ойр дотны хүндээ мөнгө зээлэхээс зайлсхий. Учир нь эргэн төлөх магадлал тун бага, цаашлаад харилцаанд тань сэв сууна. Оюутан сурагчид гүйцэтгэл сайтай байна.

 

Мэлхий

Та энэ долоо хоногт хэд хэдэн арга хэмжээнд оролцоно. Олон зүйлийг зэрэг зохицуулах чадварыг тань сорьсон долоо хоног болно. Өмнө нь гэрээ байгуулсан байсан бизнес тань ашгаа өгнө. Гэр бүлээрээ цугларч, инээд хөөртэй байна. Ажил дээрээ үг хэлээ мэдэхийг зөвлөж байна. Нууцаа хүн бүхэмэдээрэйнд дэлгээд хэрэггүй. Шаардлагатай хэмжээнээс илүү олон үг ярих нь ноцтой үр дагаварт хүргэж мэднэ. Оюутан сурагчдын хувьд төсөөлж байснаас ч илүү үр бүтээлтэй долоо хоног өнгөрнө. Энэ долоо хоногт өөрийгөө бүрэн дайчил. Ходоодны хүчил ихсэх магадлалтай тул гадуур хооллохоос зайлсхий.

Арслан

Энэ долоо хоногт таны амьдралд нөлөөлж буй янз бүрийн асуудал таныг сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгож болзошгүй. Тайван байдлаа хадгалахыг зөвлөж байна. Хүн бүрийн хэлсэн үгэнд хариу үйлдэл үзүүлэхээс татгалз. Аливаа хэлбэрийн урт хугацааны хөрөнгө оруулалтаас зайлсхий. Найзуудтайгаа цагийг өнгөрөөх нь сэтгэл санааг сэргээх ухаалаг санаа юм. Гэр бүлийнхнийхээ бодлыг мэдэхийн тулд тэдэнтэй цагийг өнгөрөө. Өөрийн карьертай холбоотой чухал зүйлсийг олонд дэлгэхгүй байхыг зөвлөе. Оюутан сурагчид өдөр тутмын цагийн хуваарьтаа анхаарал хандуул.

 

Охин

Хөрөнгө оруулалт, мөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай ханд. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Хувьцааны арилжаанаас зайлсхийж, оронд нь мөнгөө хуримтлуул. Карьерийн өсөлтдөө зориулж шинэ зорилго, шинэ стратеги боловсруул. Энэ нь таныг урам зоригтой болгож, хүчин чармайлтаа төвлөрүүлэхэд туслана. Оюутнуудын хичээл сурлага амжилттай байна. Гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсч, хэн нэгэн эвгүй байдалд орж магадгүй. Гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндийг анхаар. Машинаа болгоомжтой жолоодоорой.

Жинлүүр

Энэ долоо хоногт санхүүгийн байдал тогтвортой байна. Хэрвээ та орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол өөрөөсөө илүү мэдлэг, туршлагатай хүмүүстэй зөвлөлдөөрэй. Үүнийхээ дараа хөрөнгө оруулалт хийхэд буруудах зүйлгүй. Хамтран ажиллагсад тань танд атаархаж магадгүй. Тэдний тусламж хэрэг болсон ч тэд гар сунгаж өгөхгүй, таныг хэцүү байдалд оруулж мэдэх юм. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж байсан оюутнууд сайн үр дүн сонсоно. Эрүүл мэнд сайн, ямар нэг ноцтой асуудал гарахгүй. Ойр дотныхон, гэр бүлийнхэнтэйгээ богино аялал зохиож, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

 

Хилэнц

Энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн аливаа гүйлгээ хийвэл азтай байна. Шийдвэр гаргахдаа өөрийнхөө хэрэгцээг бус гэр бүлийн бусад гишүүний хэрэгцээг илүү анхаарч үзэх хэрэгтэй. Энэ долоо хоногт танд карьераа ахиулах хэд хэдэн боломж гарч ирнэ. Боломж бүрийг сайтар бодож, түүнийгээ ашиглахыг хичээ. Оюутнууд хүсээгүй зүйлд анхаарлаа сарниулж, эргээд гүйцэтгэлээ сайжруулахын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлага гарна. Спортоор амжилт гаргах магадлалтай. Улирлын чанартай ханиад томуунаас болгоомжил. Халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аваарай.

Нум

Энэ долоо хоногт та ажил мэргэжлийн таатай үр дүнг мэдрэх болно. Гадаадад аялах боломж гарч магадгүй. Энэ нь танд шинэ зүйл сурах боломжийг олгохын зэрэгцээ өсөлтийн шинэ гарцуудыг нээнэ. Хөрөнгө оруулалт хийхдээ хурдан өгөөжөө өгнө гэсэн амлалтад хууртахаас зайлсхий. Харин хийхээсээ өмнө нөхцөл байдлыг сайтар бодож, туршлагатай хүмүүсээс зөвлөгөө аваарай. Ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байна. Гадаадад сурахаар төлөвлөж байсан бол сайн мэдээ дуулна. Бие галбиртаа анхаарлаа хандуулж, дасгал хөдөлгөөндөө ороорой.

 

Матар

Энэ долоо хоногт та ур чадвартаа итгэлтэй хэвээр байна. Эргэн тойрныхон тань таныг дэмжиж, хичээл зүтгэлийг тань үнэлэн, урам зориг өгөх болно. Мөнгөнөөс болж бага сага санаа зовох асуудал гарах ч энэ нь удалгүй шийдэгдэнэ. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахаас өмнө гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Ээжийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул. Хууль бус аливаа үйлдлээс зайлсхий. Гүйцэтгэлд тань сөргөөр нөлөөлөх аливаа утгагүй үйл ажиллагаанд цаг заваа үрэхгүй байхыг зөвлөж байна. Толгой өвдөх, ходоод хямрах зэрэг эрүүл мэндийн асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй.

Хумх

Мөнгө хэмнэх чадварын тань ачаар санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Санхүүгийн байдлаа улам бэхжүүлэхийн тулд чухал сонголт хийх шаардлага гарч магадгүй. Аливаа үйлийг хийхийн өмнө тайван байдлаа хадгалж, дүгнэлт хий. Зарим муу зуршлаасаа болж гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцоно. Зөрүүдлээд байлгүй зөөлөн, тэвчээртэй байгаарай. Эргэлзээтэй зүйлсийг ахмад, туршлагатай хүмүүсээс зоволгүй асууж тодруул. Хэлэх үгээ анхааралтай сонгож, бусдыг гомдоох хатуу үгсээс зайлсхий. Эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэ.

 

Загас

Санхүүгийн аливаа хүндрэлийг эс тооцвол энэ долоо хоног эгэл жирийн л өнгөрнө. Төлөвлөсөн бүхэн санасан ёсоор бүтэх албагүй тул тайван байдлаа хадгал. Санхүүгийн байдлаа сайжруулахын тулд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Ерөнхийдөө санхүүгийн асуудалд болгоомжтой хандах долоо хоног. Гэр бүлийн амьдрал тайван байна. Бизнес эрхэлдэг хүмүүст тогтвортой орлого олох боломж гарч ирнэ. Оюутнууд эцэг эх, багш нараасаа тусламж авна. Таны эрүүл мэнд сайжирч, эрч хүчээр дүүрэн байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж