Туркийн хойд хэсгийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсноос 41 хүн амь үргэдсэн талаар Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон мэдэгдлээ. Аврах ажиллагаа 20 гаруй цаг үргэлжилсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт болох үеэр нүүрсний уурхайд 110 гаруй хүн ажиллаж байсан аж. Ажилчдын тал нь 300 метрийн гүнд ажиллаж байсан аж. Ослын дараа арав гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.
Ослын газарт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон биечлэн очсон бөгөөд хохирогчдын цогцсыг бүрэн гаргатал тэнд сайд нарын хамт байжээ.
Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хуримтлагдсан метан хий уурхайн тэсрэмтгий бодистой холилдсоноос болж дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ