Гадаад иргэд, сэтгүүлчдийн хоригдож буй Ираны шоронд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.16-нд нийтлэгдсэн

Гадаад иргэд, сэтгүүлчдийн хоригдож буй Ираны шоронд гал гарчээ

Гадаад иргэд, сэтгүүлчдийн хоригдож буй Ираны шоронд гал гарчээ

Гадаадын иргэд, тэрс үзэлтнүүд, сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг хорьж буй Ираны шоронд том хэмжээний гал гарчээ. Шоронгоос хар утаа суунаглаж, дэлбэрэлт, буун дуу сонсогдсон тухай эх сурвалжууд мэдээлжээ. Албаныхан  нөхцөл байдлыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн боловч шоронд гал ассаар буй бичлэг цацагджээ.
Шоронд гал гарсан нь Иранд сүүлийн хэдэн 7 хоног үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Курд гаралтай, 22 настай бүсгүйг Ираны цагдаа нар толгойн алчуураа буруу зүүсэн гэж баривчилсныхаа дараа зодсоноос бүсгүй нас барсан юм. Энэ хэргээс хойш Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөж, эрх баригчдыг огцрохыг шаардаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж