Оросыг “Их-20”, Олон улсын валютын сангаас хөөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.16-нд нийтлэгдсэн

Оросыг “Их-20”, Олон улсын валютын сангаас хөөх үү?

Оросыг “Их-20”, Олон улсын валютын сангаас хөөх үү?

“Их-20”, Олон улсын валютын сангаас ОХУ-ыг хөөх хэрэгтэй гэж Канадын сангийн сайд Кристиа Фрилэнд мэдэгдлээ. Эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг тус хоёр байгууллагыг “гал сөнөөгчид” гэж Кристиа мэдэгдсэн бол ОХУ-ыг санаатай гал тавигч гэсэн байна. Тэрбээр эдийн засгийн хямралын галыг унтраахаар ажиллаж буй байгууллагуудын уулзалтад гал тавигч ОХУ багтах ёсгүй гэжээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны  уулзалтууд энэ долоо хоногт болж буй.

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлэл явуулж эхэлснээр цар тахлын дараа дөнгөж хэвийн байдалдаа орж эхэлсэн дэлхийн улс орнуудад хүнсний бүтээгдэхүүний инфляцийг хөөрөгдсөн юм.

Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, ОХУ-ыг “Их-20” орны бүлгээс хасахыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.

Канадын ерөнхий сайд Кристиа Фрилэнд нь Украин гаралтай юм. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Украинд явуулж буй дайнаа зогсоохыг уриалахаас өөрөөр Канад улс юу ч хийж чадахгүй гэж мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж