Ши Жиньпин Ардын их хурлыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.10.16-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Ардын их хурлыг нээлээ

Ши Жиньпин Ардын их хурлыг нээлээ

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр/2022.10.16/ Коммунист намын Ардын их хурлыг нээлээ. Бүтэн долоо хоног үргэлжлэх 20-р их хурлаар Ши Жиньпиний эрх мэдлийг бэхжүүлнэ гэж ажиглагчид дүгнэж байна. Ингэснээр тэрбээр Мао Зедунаас хойших хамгийн хүчирхэг удирдагч гэгдэж буй юм. Хятадын өнцөг булан бүрээс 2300 орчим төлөөлөгч намын Ардын их хуралд оролцохоор Тянь Ань Миний талбайн баруун талд байрлах Төрийн ордонд цугларч байна.

Хурлыг нээж, хэлэх үгэндээ Ши Жиньпин сүүлийн жилүүдэд Коммунист намын гаргасан олот амжилтуудыг дурдаж, ирэх таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулна гэж харж байна.

Ши Жиньпин бүтэн 10 жил төрийн эрх барихдаа аюулгүй байдалдаа голчлон анхаарч, илүү түрэмгий дипломат бодлого баримтлан, цэрэг армийг хүчирхэгжүүлж, Тайваньд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсэн.

Сүүлийн өдрүүдэд Ши Жиньпиний цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм баримталж буйг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс цар тахлыг тэглэх бодлогоо намын Ардын их хурлын үеэр төгсгөнө гэж найдаж байна.

Өнөөдрийн хуралдааны дараа Ши Жиньпин намын Улс төрийн хороо, Байнгын хорооны гишүүдийг зарлах аж. Тухайлбал, Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ирэх гуравдугаар сард албан тушаалаасаа буух бөгөөд орыг залгах хүнийг зарлах гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж