3-р дайнаас сэргийлэхийн тулд Байден, Ши, Путин нар уулзах ёстой

Хуучирсан мэдээ: 2022.10.15-нд нийтлэгдсэн

3-р дайнаас сэргийлэхийн тулд Байден, Ши, Путин нар уулзах ёстой

3-р дайнаас сэргийлэхийн тулд Байден, Ши, Путин нар уулзах ёстой

Индонезийн удирдагч асан Сусило Бамбанг Юдхойоно АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уриалга хүргүүлжээ. Дэлхийн гуравдугаар дайны бодит боломжоос сэргийлэхийн тулд ирэх сард болох "G20" дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятадын төрийн тэргүүн нартай уулзахыг тэр Байденд уриалав.

"G20" дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 15-16-нд болно. Уг уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцох юм. Энэ үеэр Путин, Ши, Байден нар дайнаас хойш анх удаа нүүр тулан уулзаж магадгүй.

"Миний бодлоор дээд хэмжээний уулзалтын үеэр Байден, Путин нарын ач холбогдолтой уулзалтыг дэлхий нийт талархан хүлээж авах болно. Ерөнхийлөгч Байден мөн Ши Жиньпин даргатай уулзаад, Европ, Зүүн Ази тэр аяараа тайван амьсгалж чадахаар болвол бүр ч дээр байх болно" гэж Юдхойоно хэлжээ.

Индонезийн одоогийн ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн наймдугаар сард Ши, Путин хоёр дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн.  "Хүйтэн дайны үетэй харьцуулахад олон улсын хамтын нийгэмлэг урьд өмнөхөөсөө илүү хуваагдсан ч тэр үед дэлхийн гуравдугаар дайн гарах магадлал бага байсан. Гэхдээ одоо урьдчилан сэргийлэх ямар нэг хүчин чармайлт гаргахгүй бол гуравдугаар дайн гарах бодит боломж байна" гэж Юдхойоно хэлэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн Лхагва гаригийн санал хураалтаар Индонези улс Украины дөрвөн нутаг дэвсгэрийг Орост нэгтгэснийг буруушаасан саналыг дэмжлээ. Түүнчлэн Жакарта дахь ОХУ-ын Элчин сайд Людмила Воробьева хэлэхдээ, Путин уулзалтад оролцох бодолтой байгаа ч аюулгүй байдлын үүднээс эцсийн шийдвэрээ гаргаагүй байгааг мэдэгдэв.

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 18-19-нд болно. ОХУ-ын ерөнхийлөгч Путин уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан гэж Бангкок Пост сонинд мэдэгджээ. Тайландын Гадаад хэргийн яам уулзалтын аюулгүй байдлын зохицуулалт хийхийг аюулгүй байдлын байгууллагуудаас хүссэн байна. Ши Жиньпин ч бас Бангкокийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж