УИХ-ын намрын ээлжит чуулганаар 2023 оны Улсын төсвийн төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр ирэх оны хүүхэд хамгааллын төсвийг бууруулсан талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа /2022.10.14/ мэдээллээ. Тэрбээр “2023 оны төсөв орж ирэхтэй зэрэгцэн ХНХЯ-аас нийтдээ 10 тэрбум хэмээн төсөвлөж, Сангийн яаманд саналаа өгчээ. Гэтэл бидэнд орж ирсэн төсөвт 5 тэрбум 249 сая, 999 мянган төгрөг гэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны төсвөөс хоёр тэрбум 750 сая төгрөгөөр хасагдсан байгаа юм.
Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна. Төсөвт танаж болох олон зүйл бий. Монголын төр хүүхдүүдээс мөнгө харамлаж болохгүй гэх байр суурийг илэрхийлэх гэсэн юм. Монголд 11 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Эдгээр хүүхдийн 70 хувь нь тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. 2022 онд 106 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургууль цэцэрлэгт хамруулсан. Тэгвэл 2023 онд тавьж буй төсвөөр 70 хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулж чадах нь. 108 төвд та бүхэн очоод үз. Хүүхэд хамгаалах нэрээр тэр хүүхдийг хорьж байгаа юу. Б.Баярсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Бид очиж үзсэн үнэхээр зүрх өвдсөн. Өчигдөр хүүхэд хамгаалах ажлын хэсэгтэй очиж уулзахад, ХНХЯ, ЭМЯ, Боловсролын яамныхны өмнө уйлахаа “алдлаа”. Бид хүүхдээ ингэж хамгаалмааргүй байна. Ийм орчинд өсч буй хүүхэд бидний ирээдүйг авч явж чадах уу” гэлээ.
Холбоотой мэдээ