"Balenciaga" брэнд загварын шүтэн бишрэгчдийг дахин гайхшруулав. Нохойд хазуулсан мэт загвартай ноорхой пүүз, хогийн уутннас санаа авсан цүнхний талаар бид өмнө нь мэдээлж байсан. Парисын загварын долоо хоногийн тайзыг шавар шавхайтай гудамж маягаар тохижуулсан зэрэг тэдний хачин сонголт дуусахгүй.
Тэгвэл энэ удаад "Lays" чипсний уутыг цүнх болгон хувиргажээ. "Diet Prada" загварын инстаграм хуудсанд мэдээлснээр уг цүнх 1600 фунт стерлингийн үнэтэй байж магадгүй аж.
Цахим сүлжээний хэрэглэгчид тус брэндийн хамгийн сүүлийн үеийн өвөрмөц бүтээгдэхүүнийг шоолцгоож, загварын шүтэн бишрэгчид харин сонин содон бүтээгдэхүүн гаргахаа зогсоохыг гуйв. Цүнх хэзээ худалдаанд гарах тодорхойгүй байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ