Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдөж буй.
Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. Зургаан жилийн өмнөх тус тэмцээнд түрүүлж байсан М.Анхцэцэг энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга болж байна.
Өмнөх өдрүүдэд эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн огцом өргөлтийн төрөлд О.Дархижав 98 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль тус тус хүртсэн.
Зочин 2022-10-15 64.119.27.121
2021 оны 12 сард дэлхийн аваргад нийлбэр дүнгээрээ 250 кг өргөж алтан медаль авч байсан гайхамшигтай тамирчин шүү. Дэлхийн
аварга, Азийн хошой аварга гэж одоохондоо дуудуулах нь … маш их бахархаж байна. Дэлхийн хошой, Олимпийн аварга болоорой!!!
Бек 2022-10-15 66.181.161.20
Алтан охин Анхэцэг болон медаль хүртсэн бусад тамирчиддаа баяр хүргье! Мундаг!
Мөнхжаргал 2022-10-15 139.5.218.244
Огцом, түлхэлт, нийлбэр бүгдээр нь алт авна гээдг мундаг
Уншигч 2022-10-15 202.9.46.206
Охиддоо баяр хүргэе. Та нараараа бахархаж байна, мундаг. Анхцэцэгийн зулгарсан гарыг хараад, нулимс унагав, хүн зорьсондоо
хүрэхэд ямар их тэсвэр, тууштай байдгийн үлгэрлэлийг залуучүүдад харууллаа.
Москва 2022-10-15 178.176.73.4
Муннннндаг
Зочин 2022-10-15 103.26.195.148
Туйванчин охид мундаг байна аа, явсан хун бур медальд хурнэ гэдэг чинь том амжилт, тооноос илуу чанар чухал ш дээ
зочин 2022-10-15 43.228.130.188
Хүндийн өргөлтийн Тамирчин охидоороо бахархаж байна. 4 тамирчин оролцоод алт мөнгө хүрэл медалийн эзэд болсон гэхээр үнэхээр гайхамшиг. Та нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе
Зочин 2022-10-15 202.179.21.221
Тамирчин охидоороо бахархаж байна. 4 тамирчин оролцоод алт мөнгө хүрэл медалийн эзэд болсон гэхээр үнэхээр гайхамшиг. Та нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе.
Зочин 2022-10-15 43.242.242.59
Хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдаараа бахархаж байна. Ялангуяа М.Анхцэцэг эгч таныг бол биширч маш их хайрлаж байна. Гайхалтай мундаг ясны тамирчин юмаа. Олон тамирчинд том урам зориг итгэл өгч байна даа. Та нартаа эрүүл энх спортын амжилт хүсье. Гайхалтай