Путин цөмийн бөмбөгдөгч онгоцуудаа Финланд, Норвегийн ойролцоо шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.15-нд нийтлэгдсэн

Путин цөмийн бөмбөгдөгч онгоцуудаа Финланд, Норвегийн ойролцоо шилжүүлэв

Путин цөмийн бөмбөгдөгч онгоцуудаа Финланд, Норвегийн ойролцоо шилжүүлэв

Орос улс Финланд, Норвегийн хилийн ойролцоо байрлах агаарын баазад байрлуулсан стратегийн цөмийн бөмбөгдөгч онгоцныхоо тоог нэмэгдүүлжээ. Тодруулбал, Оленя агаарын баазад наймдугаар сарын 12-нд стратегийн бөмбөгдөгч онгоц огт байгаагүй. Гэтэл наймдугаар сарын 21-нд дуунаас хурдан дөрвөн Ту-160 онгоц нэмэгдэж, улмаар 11 болж нэмэгдсэнийг хиймэл дагуулын зургаас илрүүлжээ.

Кола хойг дахь байгууламжид долоон Ту-160,  дөрвөн Ту-95 онгоц байв. Хиймэл дагуулын зургийг АНУ-ын "Planet" оператороос авчээ.

14 хоногийн өмнө "The Jerusalem Post" агаарын баазад долоон цөмийн бөмбөгдөгч онгоц байрлуулсан тухай мэдээлэл мөн гарсан. Үүнийг Израйлийн тагнуулын фирм "ImageSat International" мэдээлсэн бөгөөд ТУ-160 болон ТУ-95 онгоцууд байгааг илрүүлжээ.

Энэ онгоцнууд нь ихэвчлэн Москвагаас зүүн өмнө зүгт 700 гаруй км зайд орших Энгельсийн агаарын баазад байрладаг. Харин одоо бөмбөгдөгч онгоцууд НАТО-гийн гишүүн Норвеги улсын хилээс 180 км зайд, удахгүй эвслийн гишүүн болох Финланд улсаас 150 км зайд байрласан.

Ту-160 буюу Цагаан хун гэгддэг онгоц нь Зөвлөлтийн үеэс хойш Оросын стратегийн пуужингийн цэргийн хүч болж ирсэн. Энэ нь дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч онгоц юм. Баруунд уг онгоцыг Блэкжак гэж нэрлэдэг.

Баавгай гэж нэрлэгддэг Ту-95 нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа цорын ганц сэнстэй стратегийн бөмбөгдөгч онгоц юм.  Уг онгоц 70 жилийн өмнө анх нислэг үйлдсэн. Харин байлдааны ажиллагаанд 2015 онд анх удаагаа ашиглаж байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж