Австралийн гурван мужид аадар бороо орсны улмаас үер буужээ. Тус улсын зарим хэсэгт 24 цагийн дотор аравдугаар сарын дунджаас дөрөв дахин хэмжээний хур тунадас орсон байна. Тиймээс тухайн бүс нутгуудын иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ.
Үерийн улмаас нэг хүн нас барж, нэг хүн сураггүй алга болов. Мөн 500 байшин усанд автаж, 3000 байшин, аж ахуйн нэгж цахилгаангүй болжээ. Усанд автсан байшингийн тоо цаашид ч өсөх төлөвтэй байгааг ерөнхий сайд Даниел Эндрюс хэллээ.
Викториа муж энэ долоо хоногт хамгийн их хохирол амсчээ. Олон газар 24 цагийн турш их хэмжээний хур тунадас орсон боловч Мельбурнаас зүүн хойд зүгт орших Стратбоги хотод хамгийн их орсон байна. 400 мм хүртэл хур тунадас орсны улмаас Тасманид хэд хэдэн гол үерлэжээ. Харин Шинэ өмнөд Уэльс мужид 600 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан.
Австрали улс даяар үерийн улмаас энэ жил 20 гаруй хүн амиа алдсан. Аврагчид өдгөө үерийн усанд амиа алдсан байж болзошгүй хүнийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ