2022 онд таван тэрбум гар утас хаягдана

Хуучирсан мэдээ: 2022.10.15-нд нийтлэгдсэн

2022 онд таван тэрбум гар утас хаягдана

2022 онд таван тэрбум гар утас хаягдана

Олон улсын цахилгаан, электрон тоног төхөөрөмжийн форумаас мэдээлснээр энэ жил 5.3 тэрбум гар утсыг дахин боловсруулахгүйгээр хаях аж. Энэ тооцооллыг дэлхийн худалдааны мэдээлэлд үндэслэн гаргажээ.

Олон хүн хуучин утсаа дахин боловсруулахын оронд хадгалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Угтаа бол утасны түүхий эд болох зэс, кобальт зэргийг олборлох ёстой аж. Хүмүүст төдийлөн ач холбогдолтой санагддаггүй энэ зүйлс нь маш их үнэ цэнтэй юм. Энэ төрлийн бүх хог хаягдлыг нийлүүлбэл асар их тоо гарна гэдгийг хүмүүс тэр бүр ухамсарладаггүй гэдгийг Олон улсын цахилгаан, электрон тоног төхөөрөмжийн форумын захирал Паскаль Лерой хэллээ.

Дэлхий даяар ойролцоогоор 16 тэрбум гар утас байдаг. Түүнчлэн Европ тивд нийт гар утасны бараг гуравны нэгийг нь ашиглахаа больсон байна.

Цахилгаан болон электрон хог хаягдлын хэмжээ 2030 он гэхэд жилд 74 сая тонноор нэмэгдэнэ гэдгийг судалгаагаар илрүүлжээ. Үүнд зөвхөн гар утсаар тогтохгүй угаалгын машин, талх шарагч, таблет компьютер, байршил тогтоох төхөөрөмж зэрэг олон зүйл багтана. Их Британийн химийн нийгэмлэгээс цахим хог хаягдлыг олборлохыг дэмжих кампанит ажлыг энэ оны эхээр эхлүүлсэн. Цахим хог хаягдлыг дахин боловсруулснаар салхин турбин, цахилгаан машины батерей, нарны хавтан зэрэг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ашиглах боломжтой аж.

Дэлхийн цахим хог хаягдлын ердөө 17 хувийг зохих ёсоор нь дахин боловсруулж буй. НҮБ-ын Олон улсын цахилгааны холбоо энэ тоог ирэх онд 30 хувьд хүргэхээр зорьж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж