Хавдрын вакцин хэдхэн сарын дараа бэлэн болно

Хуучирсан мэдээ: 2022.10.15-нд нийтлэгдсэн

Хавдрын вакцин хэдхэн сарын дараа бэлэн болно

Хавдрын вакцин хэдхэн сарын дараа бэлэн болно

Эм үйлдвэрлэгч Мерк, Модерна компаниуд хамтран хорт хавдрын эсрэг вакцин зохион бүтээжээ. Уг вакцин нь Covid-19-ийн вакцины технологид суурилжээ. Covid-19-ийн вакцины “MRNA” технологи нь цар тахлын үед хурдацтай хөгжсөн. Вакцин туршилтын гурван үе шатынхаа хоёрдугаар шатанд явж байна. Үр дүн нь хэдхэн сарын дараа мэдэгдэх аж.

Хоёрдугаар шатны туршилтын хүрээнд 157 өвчтөнд вакциныг тарьсан. Хэрвээ үр дүнтэй болох нь батлагдвал гурав дахь шатны тарилгыг илүү олон хүнд турших аж.

Вакциныг хавдрын хагалгаанд орсон хүмүүст хийх бөгөөд ингэснээр хавдар дахихгүй гэнэ. Үнэ нь хараахан тодорхой болоогүй байна. Хорт хавдрын эсрэг ижил төстэй вакцинууд 100 мянган ам.доллараар үнэлэгдэж буй.

Вакцин зохион бүтээсэн тухай мэдээлэл гарсны дараа Модернагийн хувьцаа Лхагва гаригт 16 хувиар өсчээ. Мерк компани хорт хавдрын эсрэг вакцины хамтарсан эрхийн төлөө Модернад 250 сая ам.доллар төлөх аж. Мерк, Модерна компаниуд 2016 онд стратегийн түншлэл байгуулсан. Covid-19-ийн вакцины зах зээл хумигдах төлөвтөө орсон тул Модерна компани өөр төрлийн вакцинд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж