Франц анх удаа Герман руу хий нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.10.15-нд нийтлэгдсэн

Франц анх удаа Герман руу хий нийлүүлэв

Франц анх удаа Герман руу хий нийлүүлэв

Европын орнуудад эрчим хүчний хямрал нүүрлээд буй энэ үед Франц улс “Европын эв санааны нэгдэл”-ийн хүрээнд Герман руу анх удаа байгалийн хий нийлүүллээ. Энэ нь Оросууд хийн нийлүүлэлтээ зогсоосны дараа эрчим хүчний хомсдолыг бууруулах зорилгоор хоёр улсын хооронд хийсэн хэлэлцээрийн нэг хэсэг юм. “Европын эв санааны нэгдэл”-ийн хэлэлцээрийг өнгөрсөн сард хийсэн.

Хэлэлцээр ёсоор Герман шаардлагатай үед Францад нэмэлт цахилгаан эрчим хүч өгөхөө амласан бол хариуд нь Франц улс байгалийн хий нийлүүлэхээр болжээ.

Гэвч шинэ урсгал нь Германы өдөр тутмын хэрэгцээний хоёр хувьд хараахан хүрэхгүй байна. Эхний ээлжинд Францын хилийн Обергаилбах тосгоноос дамжуулах хоолойгоор өдөрт 31 гигаватт/цаг хий нийлүүлэх аж. Шинэ хийн урсгалын хоногийн дээд хүчин чадал нь 100 гигаватт/цаг байна.

Францын хувьд эрчим хүчнийхээ ихэнх хэсгийн Норвегиос авдаг тул Оросын хязгаарлалтад харьцангуй бага өртөж буй. Харин Герман улс байгалийн хийн хэрэглээнийхээ 55 хувийг Оросоос авдаг байжээ. Үүнийгээ 35 хувь хүртэл бууруулж, цаашид бүр тэглэхийг зорьж буй аж. Тус улсын засгийн газар энэ өвөл барилга байгууламжийн гэрэлтүүлэг, халаалтыг хязгаарласнаар хийн хэрэглээг хоёр хувиар бууруулна гэж найдаж байна. Түүнчлэн нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлж, байгаль орчны сөрөг нөлөөллийг үл харгалзан хаагдсан цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгах арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж