Умер Кремлёв орос тамирчдаа өмөөрч, Олимпийн хороог буруутгав

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Умер Кремлёв орос тамирчдаа өмөөрч, Олимпийн хороог буруутгав

Умер Кремлёв орос тамирчдаа өмөөрч, Олимпийн хороог буруутгав

Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умер Кремлёв IOC буюу Олон улсын олимпийн хорооны гаргасан Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмжийг буруушааж байгаагаа мэдэгдэв.

Түүний гаргасанд мэдэгдэлд “Олон улсын боксын холбоо тэгш боломж, шударга ёсны анхны алхмыг хийлээ. Манай холбооны зүгээс тамирчид, дасгалжуулагчдынхаа төлөө бүх зүйлийг хийх болно. Бид тэдний нөхцөл байдлыг дордуулах бус харин улам сайжруулах ёстой. Спорт бол улс төрөөс ангид байх ёстой гэдгийг дахин хэлмээр байна. Бид дэлхийн улстөрчдийн тоглоом биш. Тамирчдыг улс үндэстнээр нь хассан нь олимпийн Хартид харшилж, бүх спортыг хохироож байна. Би олон улсын олимпийн хорооноос гаргасан шийдвэрээ дахин нэг удаа харж, тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байгаа бодлогоо өөрчлөхийг уриалж байна. Олон улсын спортын ертөнцөд хандаж хэлэхэд бүх тамирчид өрсөлдөцгөөе. Тэд бол улс төрийн хэрэгсэл биш. Харин улс төрөөс болж хохирдог хүмүүс” гэжээ.

Олон улсын боксын холбоо энэ сарын эхээр Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригоо цуцалж, тэмцээнд нээлттэй оролцож болно гэж мэдэгдсэн юм.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Оросын тамирчдад хандан төрийнхөө Украин дахь үйл ажиллагааг буруутгаж, хөдөлгөөн өрнүүлж чадвал хаалгаа нээнэ гэх утгатай үгсийг хэлжээ.

Дашрамд дуулгахад, 2028 оны Лос Анжелесын олимпийн хөтөлбөрөөс боксын спортод хасагдаж болзошгүй байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж