Өнөө цагийн шинэ төрлийн халамж Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэллээ.
Тэрбээр, 2017 оноос хойш бид МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог болсон. Хэрэгжилтийн хувьд доголдолтой зүйл олон байна. Жилд 60 гаруй тэрбум төгрөгийг тус тэтгэлэгт олгодог.
Хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогч болоод МСҮТ төгсч байгаа суралцагч нарыг хооронд нь холбоогүйгээс алдаа дутагдал их гарч байна. Зарим холбоодуудад огт ажилтан олдохгүй байна. Тэгсэн хэрнээ эрэлтгүй мэргэжлээр олон хүн бэлдэж гаргадаг. Зарим хүн бүр МСҮТ-д сурахыг ажил болгож хардаг.
Нэг мэргэжлээс төгсөөд нөгөөд суралцаж тэтгэлэг авдаг. Мөн олон хүн гэр бүлээрээ суралцдаг жишиг тогтсон. Аав, ээж, хүүхдүүд нь бүгд сурч, өрхийн орлогоо бүрдүүлдэг.
Энэ тогтолцоог болиулах хэрэгтэй. Өрхийн орлого бүрдүүлдэг халамжийн тогтолцоог МСҮТ бий болгож болохгүй. Тиймээс Л.Энх-Амгалан сайдад хүсэлт тавимаар байна. Ноос ноолуур, махны салбарын холбоодуудад ажиллах хүчийг холбож өгөхөд туслах тогтолцоог бүрдүүлэх. Ингэж чадвал ажил олгогч нарт болон хөдөлмөрийн зах зээлд уян хатан нөхцөл үүснэ.
Холбоотой мэдээ