"Ж.Батзандан бид хоёр найзууд, бүтэхгүй асуудлыг шүүмжилж ирсэн"

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

"Ж.Батзандан бид хоёр найзууд, бүтэхгүй асуудлыг шүүмжилж ирсэн"

"Ж.Батзандан бид хоёр найзууд, бүтэхгүй асуудлыг шүүмжилж ирсэн"

Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.10.14/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө. Тэрбээр Ж.Батзандантай холбоотой хэргийн тухайд “Ж.Батзандан бид хоёр найзууд. Бид үзэл бодол адилхан, чиг баримжаа зэрэг, олон жил болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж тодорхой үр дүнд хүрсэн. АТГ-аас Ж.Батзандантай холбоотой хэргийг шалгаж, яллагдагчаар татаж, нэг сарын хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх шүүхийн шийдвэрийг сонссон. Ж.Батзандангийн биеийн байдал ямар байгааг өмгөөлөгчөөс нь асуусан. Хавар хоёр удаа ходоодны болон өөр хагалгаанд орсон юм байна. Мөн өөрөө хүсэлт гаргасан юм байна.

Ходоодны дурангийн хагалгаанд орсон учраас цус алдах магадлалтай байгаа. Боломжтой бол “эмнэлгийн тусламж үзүүлээч ээ” гэж ШШГЕГ-ын хандсан гэдэг мэдээлэлтэй байна. АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулаад мэдэгдэх байх” гэлээ.

Д.ЗАГДЖАВ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДВОЛ АЖЛААС ЧӨЛӨӨЛНӨ

ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсэг байгуулсан талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны газрын дарга нар орсон. Миний зүгээс хэд хэдэн асуудалд санаа зовж байна. Сүүлийн үед хорих ангиас хэд хэдэн хүмүүжигчид оргосон асуудал гарсан. Бүх хүмүүсийг эрэн сурвалжилж, оргосон үйлдэл дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Цахим бугуйвчтай зургаан хүн гадуур эрэн сурвалжлагдаж байна. Үүнтэй холбоотой ялын хэрэгжилт ямар түвшинд байгааг ажлын хэсэг шалгана.

Хоёрт, албаны зохион байгуулалт, цэрэгжилттэй холбоотой цэргийн дүрэм хэрхэн зөрчигдсөн талаар асуудлыг шалгана. Гуравдугаарт, санхүүтэй холбоотой асуудлуудыг мөн шалгана. Албаны шалгалтын дүнг яаралтай танилцуул гэсэн үүрэг өгсөн. Мөн цагдан хорих дээр хоёр хүмүүжигч оргох оролдлого хийх явцдаа өндрөөс унаж бэртсэн хэрэг гарсан. Энэ болгоны бүгдийг шалгаад, албаны шалгалтын дүнг яаралтай танилцуулах чиглэл өгсөн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж