"Нийслэлийн 12 дугаар сургуулийн 3300 сурагч 4 байранд хуваагдсан"

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

"Нийслэлийн 12 дугаар сургуулийн 3300 сурагч 4 байранд хуваагдсан"

"Нийслэлийн 12 дугаар сургуулийн 3300 сурагч 4 байранд хуваагдсан"

Сонгинохайрхан дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад нэг жил болсон ч одоог хүртэл бариагүй байна. Үүний улмаас хүүхдүүд "Мандах" дээд сургуулийн зориулалтын бус байранд хичээллэж байна. Мөн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр /2022.10.14/ мэдээлэл хийлээ.

Эцэг эхчүүдийн төлөөлөл Ц.Энхжаргал ярихдаа "Өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард ид хүйтэрч байхад "Мандах" дээд сургуулийн байранд шилжүүлж, сургасан. Сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд дөрөв хуваагдан хичээллэж байгаа. Энэ дээд сургуулийн байр оффисын зориулалттай. Анги танхим хүрэлцээгүй, асуудалтай байр. Мөн хүүхдүүд зам хөндлөн хичээлдээ ирж, очихдоо зам тээврийн осолд өртсөн тохиолдол олон байгаа.

Бага ангийн сурагчид маань гурван ээлжээр 153 дугаар сургуульд хичээллэж буй. Тэнд бас л эрүүл мэндийн шаардлага хангахгүй, өвчлөмтгий болсон.

Мөн "Нэгдэл" төвийн зориулалтын бус байранд нэг хэсэг нь хичээллэснээс болж, бэртэж гэмтсэн тохиолдол их байна. Үлдсэн хүүхдүүд маань барилгын ажил хийж буй 12 дугаар сургуулийн байрандаа тохь тухгүй орчинд хичээллэж байна. Энэ асуудлыг бүх шатны албан тушаалтнууд анхаарч байгаа. Сангийн сайд Б.Жавхлан 3300 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, багш нар нь дөрвөн байр дамжин хичээлээ зааж байна. Хүүхдүүд маань эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас энэ асуудлыг шийдээд өгөөч гэж хүсье" гэдгээ хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж