ОХУ-аас Крым хүрдэг Керчийн гүүрэн дээр 1000 гаруй ачааны машин түгжрэлд ороод байна. Дэлбэрэлтийн улмаас гүүр эвдэрч, хөндлөн гарах боломжгүй болсон учир тэд Крым рүү нэвтрэхээр хүлээж буй аж. Крымийн эрх баригчид жолооч нарыг хуурай замаар зорчихыг санал болгож байна. Энэ хуурай зам нь Украины нутаг дэвсгэрээр дайрдаг.
Одоогоор Керчийн гүүрэн дээр дөрвөн гатлага онгоц ажиллаж байна. Гатлага онгоцнууд аравдугаар сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэл 9000 хүн, 1800 тээврийн хэрэгслийг нааш цааш тээвэрлэжээ. Нэг гатлага онгоц нь 90 ачааны машин, 300 хүн багтаах хүчин чадалтай. Түүнчлэн Темрюк дүүрэгт нэг бүр нь 2300 машины багтаамжтай 10 шинэ зогсоол ажиллаж байна. Крым рүү гарахаар дугаарлаж буй иргэдэд халуун цай, шөлөөр үйлчилж буй аж. Крымийн захирагч Сергей Аксеновын хэлснээр иргэд дараалалд дунджаар 3-4 хоног зогсож байгаа гэлээ.
Хуурай замаар Ростов муж руу хүрэхийг хүсвэл Запорожье, Донецк мужуудаар дамжих аж. Энэ зам 387 км орчим урттай. Ачааны машинуудын цувааг Замын улсын хяналтын байцаагч дагалдан явж байна. Өчигдрийн байдлаар уг хуурай замаар гурав дахь цуваа дамжин өнгөрчээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ