МАН-ынхан “Найман шарга”-ын долларын ханшийг өсгөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

МАН-ынхан “Найман шарга”-ын долларын ханшийг өсгөж байна гэв

МАН-ынхан “Найман шарга”-ын долларын ханшийг өсгөж байна гэв

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.10.14/ ирэх оны төсөв болон Дампуурлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эдийн засаг хямралтай, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа үед эрх баригчид хариуцлагатай хандах талаар хэлэв. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалж олон бизнес үүд хаалгаа барьж, иргэд ажлаасаа чөлөөлөгдсөн. Зах зээлийн нөхцөл хүнд байгаа энэ үед валютын нөөцийг нэмэх, ам.долларын ханшийг тогтворжуулах тал дээр анхаарах хэрэгтэй.

МАН-ынхан “Найман шарга”-д очиж, ам.долларын ханшийг өсгөж байгаа сурагтай. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 3600 төгрөгт хүрлээ.

Засгийн газар, Монголбанк эдийн засгийг буруу удирдсанаас болж ам.долларын ханш улам өсч байна. Эрх баригчид мэдээлэлд ойр байдлаа ашиглаж эдийн засгийг унагах хэрэггүй. Үүний хохирлыг хэн төлөх вэ? Энэ нөхцөлд хэнд хариуцлага тооцох талаар мэдээлэл өгөхийг хүсч байна" гэв.

Харин үүний хариуд Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бодитой, баттай мэдээлэл өгөх хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүн зоригтой хүн. Монгол Ардын намын хэн гэдэг гишүүн, хэдэн ам.доллар худалдаад яваад байгааг шууд хэлэх нь зөв. Түүнээс олон зуун гишүүнийг хамаатуулж ярих хэрэггүй” гэх хариулт өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж