2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 451,634,225 төгрөгийн үнийн дүн бүхий 914,949 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсx, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" ХК (HRD +14.99%), "Крипто Үндэстэн" ХК (BUN +14.08%) болон "Могойн гол" ХК (BDL +14.98%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -14.67%), "Жуулчин дюти фрий " ХК (SUL -6.93%) болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК (CUMN -6.7%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 50,025 ширхэг нэгж эрхийг 9,762,422 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 3,900 ширхэг үнэт цаас 389,805,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.3 хувиар өсч, 33948.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,540,482,333,732 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ