"Өргөө" амаржих газрын захирлаар Ц.Батболдыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

"Өргөө" амаржих газрын захирлаар Ц.Батболдыг томилжээ

"Өргөө" амаржих газрын захирлаар Ц.Батболдыг томилжээ

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өчигдөр /2022.10.13/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилохоор болжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өгөхдөө "Өргөө" амаржих газарт хийсэн шалгалтаар Ж.Энхцэцэг дарга Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилж, сонгон шалгаруулаттай холбоотой заалтыг өөрчилж, өөрийн харьяаны дагуу ажиллах ёстой функцүүдээ өөр дэд захирал руугаа шилжүүлэх, санхүүгийн асуудал зэргийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлсэн.

Шалгалтын дагуу наймдугаар сарын 22-нд албан бичгийг  илгээж, нэг сарын хугацаатай зөвлөмж өгсөн. Яамнаас есдүгээр сарын 20-нд танилцахад нэлээн олон зөрчил хэвээрээ, зөвлөмжийг биелүүлээгүй байсан. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороогоор хүсэлтийн дагуу шалгалт хийсэн. Энэ хороонд яамнаас ганц л мэргэжилтэн байдаг бөгөөд бусад нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар ахалж, ажилладаг.

Дүгнэлтээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 12 заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, тайлбар авахад энэ асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сонсголыг зохион байгуулж, өчигдөр ажлаас нь чөлөөлсөн. Шалгалтын дүнгээр 2021, 2022 онуудад нийт 138 ажилтан чөлөөлөгдөж, 60 орчим нь өөрсдөө ажлаа өгсөн байна. Ж.Энхцэцэг дарга удирдлагуудад асуудал байна гэдгийг хэлж байгаа. Тийм учраас "Өргөө" амаржих газрын захирлын үүргийг түр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилсон. Эрүүл мэндийн яамнаас удирдлагын багт зөвлөгөө өгөх багийг давхар томилсон" гэв.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр хамтарсан мэдээлэл хийхдээ "Өргөө" амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийн ажлын байрны дарамт шахалтын талаар маш олон өргөдөл гомдол ирсэн. Нийт 487 ажилтантай тус эмнэлгийн 138 ажилтныг Ж.Энхцэцэг захирал ажлаас нь халсан" тухай мэдээлсэн юм.

Улмаар ажилчдыг хохироож буй эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж