Сурагчдыг хуурч авч явахыг завдсан охиныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Сурагчдыг хуурч авч явахыг завдсан охиныг баривчилжээ

Сурагчдыг хуурч авч явахыг завдсан охиныг баривчилжээ

Цагдаагийн ажилтны нэрийг барьж, сурагчдыг сургуулиас нь авч явахыг завдсан 16 настай охиныг өчигдөр /2022.10.13/ баривчилжээ. Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай охин үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэдэг мэдээллийг өглөө.

Тодруулбал, аравдугаар сарын 7-ны 16:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутагт байрлах …дугаар сургуулийн 12 настай гурван сурагчийг Налайх дүүргийн харьяат 16 настай охин өөрийгөө "Цагдаагийн ажилтан байна. Хэлтэс дээр аваачиж мэдүүлэг авна" гэж худал хэлж, сургууль дээрээс нь авч гарахыг завдсан.

Энэ үеэр сургуулийн ажилтан тухайн хүнээс цагдаагийн ажилтан гэдгийг нь нотлох үнэмлэхийг нь шаардахад автомашинаасаа авч ирнэ гэж гараад зугтжээ. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, цагдаагийн байгууллагаас 16 настай охиныг эрэн сурвалжилж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж