Улаан загалмайн нийгэмлэгийг Украины шоронд урив

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн нийгэмлэгийг Украины шоронд урив

Улаан загалмайн нийгэмлэгийг Украины шоронд урив

Украины эрх баригчид Улаан загалмайн нийгэмлэгийг Оросын мэдэлд байдаг шоронд зочлохыг урьжээ. Тодруулбал, Донецк дахь Оленовка шоронд гурав хоногийн дотор ирэхийг Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хүсэв. “Бид илүү их цаг алдаж чадахгүй. Хүний амь нас эрсдэлд ороод байна. Оленовкаг шалгах ажлыг яагаад одоо болтол зохион байгуулахгүй байгааг ойлгохгүй байна” гэж тэр жиргэжээ. Ерөнхийлөгч Зеленский ч бас тус шаардлагыг давтаад, “Улаан загалмайн нийгэмлэг энд ирэх эсэх нь үндсэндээ ёс суртахууны шинж чанартай үүрэг хариуцлага” гэв.

Улаан загалмайн нийгэмлэг өнгөрсөн сард тус шоронд нэвтрэхийг оролдсон боловч Оросын эрх баригчид зөвшөөрөөгүй аж. Шорон руу нэвтрэхийн тулд өдөр бүр яриа хэлэлцээ хийж байна гэж нийгэмлэгийн захирал Роберт Мардини хэлэв.

Оленовка шорон 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй Донецкийн эрх баригчдын хяналтад байгаа бөгөөд тэнд нөхцөл байдал тун муу байна. Тус шорон долдугаар сард пуужингийн цохилтод өртөж, Украины олон арван хоригдол амиа алдсан. ОХУ хоригдлуудыг эрүүдэн шүүсэн нотлох баримтуудаа устгахын тулд уг шоронг зориудаар онилсон гэж Киев үзэж байна. Өдгөө Оленовка шоронд Мариуполь хотыг хамгаалж байсан цэргүүд, Оросын неонацистууд, Азовын батальоны цэргүүд байгаа аж.

Запорожье атомын цахилгаан станцад наймдугаар сард Олон улсын атомын энергийн агентлагийнхан зочилсон. Ерөнхийлөгч Зеленский түүнтэй адил томилолтыг зохион байгуулж болно гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж