Таван хот тутмын дөрөв нь эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Таван хот тутмын дөрөв нь эрсдэлтэй байна

Таван хот тутмын дөрөв нь эрсдэлтэй байна

Дэлхийн таван хот тутмын дөрөв нь хэт халалт, үер, ган гачиг гэх мэт цаг уурын эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг судалгаагаар тогтоожээ. “CDP” нэртэй ашгийн бус байгууллага “Хүмүүс ба гаригийг хамгаалах” гэсэн сэдвийн хүрээнд дэлхий даяарх 998 хотыг судалгаанд хамруулсан. “CDP” нь Лондонд төвтэй ашгийн бус байгууллага юм.

998 хотын 80 хувь нь цаг уурын эрс тэс үзэгдэлтэй тулгарч буй аж. Энэ аюул нь нийт хүн амынх нь 70 хувьд нөлөөлж байна. Ирээдүйд энэ хотуудын гуравны хоёр нь улам хүнд байдалд орно. Цаашлаад 2025 он гэхэд талаас илүү хувь нь эрсдэлтэй байдалд орно гэж таамаглажээ.

2020 он гарсаар цаг уурын гамшигт нэрвэгдсэн хотуудыг дурдвал Пакистаны Карачи, Флоридагийн Форт Майерс зэрэг багтана. Тухайлбал, Пакистаны Карачид олон хоног үргэлжилсэн үерийн улмаас 1700 орчим хүн амиа алдсан. Харин Флоридад болсон Иан хар салхины улмаас 100 гаруй хүн нас баржээ.

Цаг уурын гамшигт ахмад настан, бага орлоготой өрхүүд, хүүхдүүд, цөөнхийн бүлгүүд илүү их өртөж байсан. Тиймээс бодлого боловсруулагчид уур амьсгалын хямралд үзүүлэх хариу арга хэмжээг төлөвлөхдөө иргэдийн хэрэгцээг тусгах шаардлагатай аж. “Төлөвлөлтөөс эхлээд хэрэгжүүлэх хүртэл бүх үйл ажиллагааны гол цөмд хүнээ тавих хэрэгтэй” гэж “CDP”-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Майя Кутнер хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж