Том Брэди салалтаас болж сэтгэл гутралд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Том Брэди салалтаас болж сэтгэл гутралд оржээ

Том Брэди салалтаас болж сэтгэл гутралд оржээ

АНУ-ын хөлбөмбөгч Том Брэди, Бразилын супер модель Жизель Бундхен нар салж буй мэдээлэл олны анхааралд байна. Тэд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа бэлдэж, хоёул өмгөөлөгч хөлсөлсөн гэх мэдээллийг олон эх сурвалж баталжээ.

Гэрлэлтээ цуцлах хүсэлтийг Жизель анх гаргасан гэж мэдээлсэн бөгөөд Том хөлбөмбөгийн карьераа дуусгасантай ямар нэгэн байдлаар холбоотой гэнэ. Том Брэди өнгөрсөн хоёрдугаар сард хөлбөмбөгөөс зодог тайлах тухайгаа зарласан. Гэвч сар гарангийн дараа талбайдаа буцаж гарах бодолтой буйгаа мэдэгдсэн юм. Домогт хамгаалагч өнгөрсөн наймдугаар сард Буксын бэлтгэлийн баазаас гэнэтийн 11 хоногийн завсарлага авсан бөгөөд энэ нь түүний гэрлэлтээ аврах сүүлчийн оролдлого байсан гэж ойрын хүрээллээс нь мэдээлсэн байна. 

Жизель түүнээс салах тухайгаа анх хэлэхэд Том цочирдож, сэтгэл нь шархалсан гэж найз нөхөд нь ярьжээ. Том гэрлэлтээ цуцлуулах үйл явцыг "драма" болгож хувиргахыг хүсэхгүй байгаа ч эрх ашгаа хамгаалахын тулд өмгөөлөгч хөлсөлсөн гэнэ. Том амьдралын эргэлтийн үедээ ирсэн энэ үед Жизель түүнээс салах болсноос сэтгэл гутралд орсон гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE HOLLYWOOD GOSSIP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж