Херсон мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

Хуучирсан мэдээ: 2022.10.14-нд нийтлэгдсэн

Херсон мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

Херсон мужийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болжээ

ОХУ-аас Херсонд томилогдсон захирагч тус мужийн иргэдийг “Аюулгүй байдлынхаа төлөө эндээс яв” гэж санал болгожээ. Херсон муж наймдугаар сараас хойш томоохон давшилтын талбар болоод буй. Мөн Херсон мужаас дүрвэсэн иргэдийг ОХУ хүлээж авахад бэлэн гэж хэлсэн байна.

Херсон мужийн захирагч Владимир Салдо энгийн иргэдийг Оросын аюулгүй бүс нутаг руу шилжүүлэхэд туслахыг засгийн газраас хүсчээ. “Херсон мужийн хотууд өдөр бүр пуужингийн довтолгоонд өртөж байна. Тиймээс мужийн засаг захиргаа тэдэнд Орост очиж амарч, сурч боловсрох боломжийг олгохоор шийдсэн. Тэр хүмүүс хүүхдүүдтэйгээ явах хэрэгтэй” гэж тэр хэлэв.

Херсоны иргэдийн эхний хэсэг өнөөдөр /2022.10.13/ Оросын Ростов мужид очно гэж тус мужийн захирагч Василий Голубев хэллээ. “Ростов муж Херсонгоос ирэхийг хүссэн хүн бүрийг хүлээн авч, байрлуулах болно” гэв. Түүнчлэн ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин нүүлгэн шилжүүлэлтээр ирж буй хүмүүсийг үнэ төлбөргүй байр, хэрэгцээт зүйлсээр хангана гэж мэдэгджээ. Хэрвээ тэр хүмүүс буцаж явахгүйгээр бүр үлдэнэ гэвэл орон сууцтай болгоно гэжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр Херсон мужийн хүн амын тал хувь нь хэдийнэ дүрвээд буй аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж